fitness
  • 726 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-30

Солонгос дахь оюутны завгүй амьдралын хажуугаар хичээлээ номын санд хийж байна уу? Заримдаа номын санд хичээл хийхэд залхуу хүрэм байдаг биздээ. Хичээнгүйлэн суралцахын хамт сурч амжаагүй Солонгос хэл болон англи хэл гэх мэтийг сурах зэрэг олон зүйлийг төлөвлөж байгаа биздээ. Өнөөдөр таньд цэлгэр, нам гүм, хичээл хийхэд тохиромжтой гурван кафе танилцуулж байна. Суралцахад тохиромжтой уур амьсгалаас гадна тансаг кофе уух боломжтой юм.

  1. ХИЧЭЭЛ ХИЙХЭД ТОХИРОМЖТОЙ КАФЕ ① : 인더그레이INTHEGRAY

INTHEGRAY бол Гёнги аймгийн музёин бэгнамжүн урлагийн төвийн ойролцоо байдаг кафе юм. Энэ кафе нь ажлын өдрүүдэд 10-22 цаг, амралтын өдрүүдэд 11-22 цаг хүртэл ажилладаг. Кафе доторх цэлгэр орон зай, дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн дотоод засал чимэглэл нь үнэхээр гайхалтай. Мөн урт, богино, бөөрөнхий, зууван хэлбэртэй олон янзын өнгөт ширээ, сандлууд нь маш сонирхолтой. Мөн олуулаа буюу найзуудын уулзалтад тохирсон бүлгийн ширээ, зөөврийн компьютер ашиглахад тохиромжтой ширээ гэх мэт өөрсдийн зорилгод нийцсэн суудлыг сонгох боломжтойгоороо онцлог юм.

Ариун цэврийн өрөөний хувьд тухайн кафе байрлаж байгаа барилгын нийтийн бие засах газар ашиглах ёстой. Гэсэн хэдий ч цэвэрхэн, орчин сайтай тул ашиглахад ямар ч төвөггүй. Кафе нь нам гүм учир онлайн болон видео хичээл үзэж буй хүмүүс олон байдаг. Иймээс та ч мөн адил би хичээлдээ бүрэн дүүрэн төвлөрч хийх боломжтой орчин юм.

Хаяг нь : 031-281-7773,주소:경기 용인시 기흥구 상갈동 472-2 한솔프라자 1층

2. ХИЧЭЭЛ ХИЙХЭД ТОХИРОМЖТОЙ КАФЕ ② : 커피노크 KNOCK

Coffee Knock бол Солонгос үндэстний тосгон Yongin Folk Village салбарын хажууд байрладаг кафе юм. Хувийн тээврийн хэрэгслээр зочлох зочид GS Retail зогсоолыг ашиглах боломжтой бөгөөд 2 цаг хүртэх хугацаанд үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Ажлын болон амралтын өдрүүдээс үл хамааран өдөр бүр 09.30-22.00 цаг хүртэл ажиллана.

Энэхүү кафе нь ялангуяа өглөөний хоолоороо алдартай. Хэрэв та гадаад хэл сурах эсвэл гэрийн даалгавар хийх гэсэн ч өлсөж байгаа бол заавал ресторанд очиж зоог барих шаардлагагүй.

Өргөн уудам орон зай, цагаан өнгийн дотоод засал чимэглэл нь цэвэр, цэмцгэр уур амьсгалыг бүрдүүлдэг. Үүгээр ч зогсохгүй наран шарлагын газрыг санагдуулам модон шүхэр, далдуу модыг хослуулан тав тухтай мэдрэмжийг төрүүлдэг. Хичээл хийх, суралцахаар очихоос гадна чөлөөт цагаа өнгөрөөж буй олон зочид байдаг

хаяг нь : 노크 호:031-305-7775,주소:경기 용인시 기흥구 보라동 325

3. ХИЧЭЭЛ ХИЙХЭД ТОХИРОМЖТОЙ КАФЕ③ : 커스텀커피KUSTOM

Kustom Coffee бол Бора-Донг хотод байрладаг кафе бөгөөд ням гарагаас бусад өдөр бүр 10-22 цаг хүртэл ажилладаг. Энд Кёнги үндэсний мөнгөн тэмдэгт купоныг ашиглах боломжтой.

Custom Coffee-ийн нэрийн цэс бол гар хийцийн сүүгээр хийсэн латте юм. Мэргэжилтнүүдийн сонгосон шош болон үр тариаг сүүнд хийж хөөрүүлэн гайхалтай чихэрлэг амттай болсон сүүг ашиглан хийдэг. Энэ шалтгааны улмаас энд ирсэн үйлчлүүлэгчдийн ихэнх нь сүүтэй кафе латте захиалдаг.

Кафены дотор тал нь маш өргөн бөгөөд лангууны эргэн тойронд урт тэгш өнцөгт ширээ байрлуулсан . Модон хийц бүхий интерьер нь тохь тухтай хэрнээ орчин үеийн мэдрэмжийг бий болгох зорилгоор бүтээсэн. Ариун цэврийн өрөө нь мөн кафены дотор байрладаг тул цэвэрхэн тохижуулжээ. Нам гүм чимээгүй уур амьсгалтай учраас олон оюутнууд хичээл даалгавар хийж байгааг харах боломжтой.

хаяг нь : 커스텀커피 보라직영점 경기 용인시 기흥구 보라동 584-1 1층

Бусад мэдээ

Маргааш Гадаад Харилцааны Яамны уулзвар, Налайх, Хөшигийн хөндийн хурдны замыг засварлана

Маргааш Гадаад Харилцааны Яамны уулзвар, Налайх, Хөшигийн хөндийн хурдны замыг засварлана

Маргааш буюу аравдугаар сарын 11-ний Баасан гарагийн орой Улаанбаатар хотын таван байршилд авто замы

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бү

Ариунзул С.
Ариунзул С.