fitness
  • 323 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-05

Хөвсгөл аймагт Дархадын хотгорын цөлжилтийг багасгах, Рэнчинлхүмбэ сумын Цойцон нуурыг нөхөн сэргээх зорилготой төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл уг төсөл үр дүнгээ өгч Цойцон нуур устай болж, усны шувууд ч ирсэн байна. 

Тодруулбал, Хөвсгөл Нуурын Цэнгэг Усны Эх Үүсвэрийг Бүрдүүлдэг Дархадын Хотгорт 300 Орчим Гол, Нуур Байсан Боловч Цөлжилтийн Улмаас 200 Орчим Нь Ширгэсэн Гэж Үздэг. Мөн 1960-Аад Оны Сүүлээр Их Хэмжээний Үер Болж Дархадын Хотгорт Байх Цойцон Нуурыг Тэжээдэг Голын Голдирол Өөрчлөгдсөнөөс Шалтгаалан Энэхүү Нуур Ширгэсэн Байна.

Оросын эрдэмтэд Цойцон нуур эргэн сэргэх 70 хувийн боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, манай улсын эрдэмтэд ч нуурыг сэргээх бүрэн боломжтой гэж үзсэн учраас БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тус нуурыг сэргээхэд шаардлагатай 800 сая төгрөгийг 2021 оны улсын төсөвт тусгуулж гүйцэтгэгчээр “Престиж инженеринг” ХХК шалгарч ажлаа эхлүүлсэн байдаг. Үүний хүрээнд өнгөрсөн зун төслийнхөн ажлынхаа 90 гаран хувийг амжилттай гүйцэтгэж, өнгөрсөн наймдугаар сараас Цойцон нуурын ай сав усаар тэжээгдэж, сэргэж эхэлжээ.

Цойцон нуур сэргэснээр Хөвсгөл далайг тэжээн тэтгэх хамгийн том эх үүсвэр болсон Дархадын хотгорын газрын гүний цэвэр усны нөөц, цэвдэгшил, нуур орчмын байгаль экологи дахин сэргэх боломж бүрдэж байгаа  аж.

Бусад мэдээ

БНХАУ-ын Элчин сайд боомтуудын хил холболтын асуудалд онцгой анхаарч ажиллаж буйгаа илэрхийлэв

БНХАУ-ын Элчин сайд боомтуудын хил холболтын асуудалд онцгой анхаарч ажиллаж буйгаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хү

Хүүхдэд ЭЭЛТЭЙ гудамжтай болно

Хүүхдэд ЭЭЛТЭЙ гудамжтай болно

НҮБ-ын Хүүхдийн Сангийн нэрэмжит гудамжны нээлтийн арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн төлөөлөл болон

Ариунзул С.
Ариунзул С.