fitness
  • 341 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-08

Элсэн шаргал говийг ид хаваар давж, халуун хатуу газрыг хатан зүрхээр давж, замын уртыг гэтэлгэж, салхины эрчийг сөрж, сорилт бэрхшээл, адал явдал дүүрэн 220 км-ийн урт замыг явганаар амжилттай туулж, төлөвлөсөн хугацаанаас 1 өдрийн өмнө барианд орцгоосон байна.

Эрэлхэг зоригтой 30-67 насны 11 явган алхагч нартаа МЯАХ-ны нийт гишүүдийн нэрийн өмнөөс зориг тэвчээр, шийдвэр, үйлдлээр бахархаж байна. Сорилт бэрхшээл бүрийн ард илүү том зорилго тодорч, бие чангарч, хүсэл тэмүүлэл дүүрч, хүч чадал цогцолж, илүү өндөр, илүү зоримог, илүү амжилттай хүмүүн болсон байдаг.

Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас гарч Дорноговь аймгийн Сайншанд хот хүртэл "Дорнын говь-Хутагтын нутгаар" уриан дор 220 км-ийг урт замыг хээрээр гэр хийж, хэцээр дэр хийн, явганаар туулсан анхны алхагчид, явган аялагчид боллоо.

Зохион байгуулсан Г.Цэцгээ тэргүүнтэй Дорноговь аймгийн Явган Алхалтын Холбоо, хамтран ажилласан, арга хэмжээг дэмжсэн Дорновь аймгийн ИТХ, ЗДТГ, Замын үүд сумын ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын удирдлагууд, Биеийн тамир спортын газрын хамт олон, алхагчдын гэр бүл, анд найзуудад чин сэтгэлийн талархал дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Бусад мэдээ

Бурхан багшийн Их дүйчин өдрийг угтан Батцагаан дуганд Ганжуурын эш лүнг хүртээх номыг өдөр бүр айлдаж байна

Бурхан багшийн Их дүйчин өдрийг угтан Батцагаан дуганд Ганжуурын эш лүнг хүртээх номыг өдөр бүр айлдаж байна

Гандантэгчэнлин хийдийн ХМОНХ албаны дарга Ч.Бямбажаргал: Энэ жил Бурхан багшийн Их дүйчин өдөр зург

Энэ сарын 26-нд "Бөртэ чоно" шагнал гардуулах ёслол  болно

Энэ сарын 26-нд "Бөртэ чоно" шагнал гардуулах ёслол болно

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны "Бөртэ чоно" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд Чингис хааны музейд болно.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.