fitness
  • 403 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-02

Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн 8-н тохиож байна. Эл өдөр 61 жил ханилсан хос Д.Догсомжав, Ц.Агваанцэрэн нар Нийслэлийн гэрлэх ёслолын ордонд "Очир-Эрдэнэ"-ий хуримын ёслолоо хийжээ.

Албан ёсоор гэрлэлтээ батлуулснаас хойш 60-аас дээш жил ханилж буй хосууд  "Очир-Эрдэнэ"-ий ёслолоо хийдэг аж.

Залуу хойч үедээ үлгэр дуурайл болсон азай буурлуудын "Очир-Эрдэнэ"-ий ёслолыг зээ охин нь санаачлан зохион байгуулжээ. Ёслолын үеэр ач, зээ нар нь өвөө, эмээдээ мэндчилгээ дэвшүүлж, халуун дулаанаар баярыг нь тэмдэглэжээ.

Төр улсдаа үнэлэгдсэн
Түмэн олондоо хүндлэгдсэн
Ахан дүүстэй ачлалтай,
Ач гуч, үр хүүхдэдээ өмөг түшиг болсон

“Очир-Эрдэнэ”- ний хуримын эзэд та хоёртоо дээдийн дээд урт наслахын дэлгэр ерөөлийг дэвшүүлье хэмээн Нийслэлийн гэрлэх ёслолын ордноос мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Нийслэлийн гэрлэх ёслолын ордон “Очир-Эрдэнэ”- ний хурим, алтан хурим, мөнгөн хурим, сувдан хурим зохион байгуулдаг аж.

Түүнчлэн өндөр настнуудын хуримыг тэмдэглэхэд ихэвчлэн хүүхдүүд, ач, зээ нар нь гэнэтийн бэлэг барьж, өөрсдийг нь мэдээгүй байхад Гэрлэх ёслолын ордонд урьж баярлуулдаг тухай Нийслэлийн гэрлэх ёслолын ордноос мэдээлсэн юм.

Бусад мэдээ

Багш нар маргааш БШУЯ-ны гадна цуглаан хийнэ

Багш нар маргааш БШУЯ-ны гадна цуглаан хийнэ

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг 1000 ам.доллар буюу 3.5 сая тө

Н.Учрал: Нотлох баримтгүйгээр доромжлох, хэн нэгнийг заналхийлэх, сошиал булли хийх, гэмт хэрэгт уриалахыг зөвшөөрөхгүй

Н.Учрал: Нотлох баримтгүйгээр доромжлох, хэн нэгнийг заналхийлэх, сошиал булли хийх, гэмт хэрэгт уриалахыг зөвшөөрөхгүй

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуультай холбогдуулан УИХ-ын Н.Учрал өөрийн фэйсб

Ариунзул С.
Ариунзул С.