Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалансэтгүүлч нарын асуултад хариулав.
- Өнөөдрийн байдлаар нүүрсний экспорт зогсож, өдөрт 40-50 автомашин хилээр гарч байна гэдэг мэдээлэл бий. Үүн дээр тайлбар өгнө үү?
- Нүүрсний экспортын биет хэмжээ зургаа дахин нэмэгдсэн. Экспортод ямар нэгэн байдлаар эрсдэл учирсан зүйл байхгүй. Өдөрт 1,000 гаруй автомашинаар нүүрс тээвэрлэж байна. Харин 2022 оны 11, 12 дугаар сард хилээр өдөрт гаргадаг байсан нүүрсний биет хэмжээ 160,000 тонн байсан.