fitness
  • 300 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-20

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар 2023 оны зургадугаар сарын 26-нaaс долдугаар сарын 1-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийнэ.
 
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид тус тус бараалхана. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлуудаар санал солилцоно. Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
 
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо зохион байгуулагдах Шинэ манлайлагчдын 2023 оны ээлжит чуулга уулзалт буюу “Зуны Давос” олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.

Бусад мэдээ

Өмнөговь аймагт  санхүүгийн мэдлэг олгох сургалт хийв

Өмнөговь аймагт санхүүгийн мэдлэг олгох сургалт хийв

Монголбанкнаас санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зо

"Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт даргын албан тушаал байхгүй"

"Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт даргын албан тушаал байхгүй"

Б.Баасандорж: Сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар энэ оны нэгдүгээр

Ариунзул С.
Ариунзул С.