fitness
  • 1318 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-22

Гадаадын улс орон руу зорчих, түр хугацаанд ажиллаж, амьдрах сонирхолтой иргэд ихэссэн. Монгол Улсын энгийн паспорттой иргэн гадаадын 25 улс руу 14-90 хоног визгүй зорчих эрхтэй байна. Харин дипломат болон албан паспорттой бол 34 улсад визгүй зорчих боломжтой. Мөн ирэх жилдийн зургадугаар сарын 1-н хүртэл Өмнөд Солонгос руу Монголын жуулчид 15 хоног визгүй зорчих боломжтой болсон.

Бусад хөнгөлөлтийн тухайд:

  • Монгол Улсын иргэдэд АН- руу 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз
  • Их Британи улсад нэг удаа зургаан сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, зургаан сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз
  • Канад улс руу энгийн паспорттой иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттой иргэдэд дөрвөн жил хүртэлх хугацааны олон удаагийн виз тус тус олгоно.
  • Японы Засгийн газраас Монгол Улсын иргэдэд гурав хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгох шийдвэр гаргасан байдаг.
  • Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд Швейцар руу 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгох нөхцөл хүчин төгөлдөр үйлчилдэг байна.

ДООРХ ЖАГСААЛТАД ОРООГҮЙ УЛС ОРОН РУУ ВИЗТЭЙ ЗОРЧИНО

№Улс оронЗорчих нөхцөл, визгүй зорчих хугацаа, Хүчин төгөлдөр болсон огноо
1ХятадБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1989.03.30
2ФилиппинБүх төрлийн паспортоор 21 хоног хүртэл / 1994.05.13
3МалайзБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1994.06.06
4КазахстанБүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 1994.12.02
5ИзрайлБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1996.03.12
6Хонконг/БНХАУ/Бүх төрлийн паспортоор 14 хоног хүртэл / 1998.06.18
7КиргизБүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 1999.12.04
8КубаБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2001.10.08
9Макао/БНХАУ/Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2004.07.03
10ЛаосБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2007.10.14
11TайландБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2008.01.13
12БеларусьБүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2013.09.04
13ТуркБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2013.10.10
14СербиБүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2013.11.08
15ОХУБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2014.09.03
16БразилБүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2015.09.21
17ИндонезБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2016.03.22-хасагдсан
18СингапурБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2017.06.08
19Украин*Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл/Албан ёсны урилгатай тохиолдолд/
20АргентинБүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2018.02.19
21УругвайБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2018.06.10
22ЧилиБүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2018.12.29
23УзбекистанБүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2019.02.01
24ЭквадорБүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2020.10.23
25ПеруБүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2021.10.01
ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ
26РумынДипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 1974.10.14
27БНАСАУДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 1986.11.14
28СловакДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 1992.06.26
29ЧехДипломат паспортоор 90 хоног хүртэл / 1992.06.26, 2011.07.29
30ВьетнамДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2000.01.07
31МексикДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2001.11.09
32ЭнэтхэгДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2005.12.23
33БолгарДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2011.01.18
34КипрДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2011.03.30
35ПольшДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2011.06.29
36БНСУДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2012.05.31
37КамбожДипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2012.08.27
38КувейтДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2013.04.16
39ПеруДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2013.04.30
40ХБНГУЗөвхөн Цахим дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2013.05.08
41БрунейДипломат, албан паспортоор 14 хоног хүртэл / 2013.07.01
42КолумбДипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2013.09.23
43ФранцДипломат паспортоор 90 хоног хүртэл / 2013.10.26
44МьянмарДипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2013.11.18
45ЭстониЗөвхөн Цахим дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2014.04.28
46ЛатвиДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2014.06.12
47ИталиДипломат паспортоор 90 хоног хүртэл / 2014.07.14
48ТуркменистанДипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2015.06.03
49УнгарДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2016.05.18
50ЯпонДипломат паспортоор 30 хоног хүртэл / 2016.11.15
51БалбаДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2016.12.1, 2017.01.18
52АлбаниЦахим дипломат, цахим албан паспорт 90 хоног хүртэл / 2017.03.30
53ХорватДипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2017.04.26
54МальтаДипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2018.02.08
55ЛитваДипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2018.04.29
56ШвейцарьДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2018.06.16
57АзербайжанДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2019.02.07
58АрмянДипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2019.06.02
59ГрекДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2020.05.10
60СловениДипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2021.05.21

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.