fitness
  • 303 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-22

УИХ-ын дарга Г.Занданшатар “Роснефть” ХН-ийн Гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар талууд ирээдүйд тохиох эрсдэл, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж нийлүүлэлт тасалдсан тохиолдолд зайлшгүй үүсэх нөхцөл байдлыг хөндөн ярилцаж, авах арга хэмжээний талаар тохиролцжээ. Тодруулбал, энэ оны зургадугаар сард Монгол Улсын төмөр замын ачааллаас үүдэлтэйгээр газрын тосны нийлүүлэлт хойшлогдсоныг нөхөн нийлүүлэх асуудлыг ярилцлаа. Талууд хойшлогдсон газрын тосны нийлүүлэлтийг ирэх саруудад  нөхөхөөр тохирсон байна.

Эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хангах асуудалд нөөц бий болгох нь чухал үүрэг гүйцэтгэдэг. “Роснефть” ХН-ийн Ангарскын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд ирэх наймдугаар сард 30 хоногийн хугацаатай төлөвлөгөөт засварын ажлыг гүйцэтгэх болсонтой холбогдуулан Монгол Улс руу экспортлох шатахууны хэмжээг бууруулах болсон тухайгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэдэгдээд байсан юм.

Харин энэ удаагийн уулзалтаар төлөвлөгөөт засварын ажлын өмнө буюу VI, VII дугаар сард Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэхээр тохирчээ.

ОХУ-ын “Роснефть” ХН нь 2005 оноос хойш Монгол Улсын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлд тууштай ажилласан бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улсад нийт дүнгээр 13.7 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлээд байгаа аж.

Бусад мэдээ

АРИЛЖААНЫ БАНКУУД 1 ХУВИЙН ШИМТГЭЛ АВЧ БАЙГАА НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ШҮҮХ ҮЗЛЭЭ

АРИЛЖААНЫ БАНКУУД 1 ХУВИЙН ШИМТГЭЛ АВЧ БАЙГАА НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ШҮҮХ ҮЗЛЭЭ

Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр болж, арилжааны банкууд зээл

Т.Бадамжунайн биечлэн оролцох хүсэлтийг харгалзан урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав

Т.Бадамжунайн биечлэн оролцох хүсэлтийг харгалзан урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав

Т.Бадамжунай өмгөөлөгчөөрөө дамжуулан энэ удаагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт эрүүл мэндийн шал

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.