fitness
  • 319 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-23

Олон улсын валютын сангийн сүүлийн судалгаанаас үзэхэд дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3.4 хувь байсан бол энэ онд 2.8 хувь болж буурахаар байна.

Дэлхий даяар эрчим хүчний аюулгүй байдлын асуудал ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд ногоон хөгжил, ногоон шилжилтийг эрчимжүүлэх асуудал урьд өмнөхөөс илүү чухал болж байгааг харуулж байна.

Сүүлийн 170 гаруй жилд дэлхийн гадаргуугийн дундаж температур 1.09 хувиар нэмэгдэж, дэлхийн хэмжээнд биологийн олон янз байдлын хомсдол зэрэг бусад сөрөг нөлөөллүүд нэмэгдсээр байгаа юм.

Өнгөрсөн 5 дугаар сард дэлхийн цаг уурын байгууллагаас дэлхийн агаарын дундаж температур ирэх 5 жилд өмнө байгаагүй хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байгааг зарлалаа.  

Тиймээс дэлхий нийтийг хамарсан нийгэм, эдийн засаг, геополитикийн олон сорилт, бэрхшээлүүд учирч байгаа ч гэсэн байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах хүчин чармайлтаа улам эрчимжүүлэх ёстойг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой санхүүжилтийн долоо хоног-2023” арга хэмжээний үеэр онцолж байна.

“Тогтвортой санхүүжилтийн долоо хоног-2023” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг нь 2023 оны 06 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болж байгаа юм.

Тус арга хэмжээ нь бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулах, сайн туршлагаа солилцох, бодлого, арга хэмжээгээ харилцан уялдуулахыг зорилготой.

 

Бусад мэдээ

Орос III сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Орос III сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн

Улаанбаатар хотод өнөөдөр -17 градус хүйтэн байна

Улаанбаатар хотод өнөөдөр -17 градус хүйтэн байна

Энэ сарын 6-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:Арванхоёрдугаар сарын 3-нд баруун, төв бо

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.