fitness
  • 395 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-06

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны үнийг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тооцож, хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 1-30 хүртэлх цахилгааны төлбөрөөс шөнийн тарифын хөнгөлөлт хасагдаж, түгээх газрууд залруулга хийнэ гэсэн үг.

Эл шийдвэртэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс нөхөж тооцон, цахилгааны төлбөрийн нэхэмжлэхэд залруулга хийх талаар цахилгаан түгээх компаниудад үүрэг, чиглэл өгчээ.

Тэгэхээр шөнийн тарифын хөнгөлөлтийн бүх нөхцөлүүд өмнөх жилүүдэд хэрэгжиж ирсэнтэй адил үйлчлэх юм. 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэл хот болон 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын нийт 173.6 мянган айл өрхөд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэх тооцоолол байна.


Бусад мэдээ

Засгийн газрын хуралдаанаар “Эмээлтийн эко парк” байгуулахыг дэмжлээ

Засгийн газрын хуралдаанаар “Эмээлтийн эко парк” байгуулахыг дэмжлээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эмээлтийн эко парк” байгуулахыг дэмжлээ.Уг парк ашигла

"Ханжоу 2022" Азийн пара наадмаас Монголын тамирчид найман медаль хүртэж, 20 дугаар байрт жагслаа

"Ханжоу 2022" Азийн пара наадмаас Монголын тамирчид найман медаль хүртэж, 20 дугаар байрт жагслаа

Ханжоу 2022" Азийн зуны спортын пара наадам долоон өдрийн турш БНХАУ-д зохион байгуулагдаж өнгөрсөн

Ариунзул С.
Ариунзул С.