fitness
  • 293 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-26

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар Япон улсаас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчдийг баасан гарагт хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар талууд “УБТЗ” ХНН, Япон Улсын “Маружёо” компанийн хамтран хэрэгжүүлсэн төмөр замын бага радиустай тахирт зориулан бүтээсэн М-01 төслийн үр дүн, дээрх төслийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Зам, тээврийн дэд бүтцийн салбарт олон чухал төсөл хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл тусламжууд үзүүлж, дэмжин ажиллаж ирсэнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар талархал илэрхийлжээ.
Бүтээн байгуулалтаас дурдвал Нарны зам, Нарны гүүр, Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудал, Их багтаамжийн нийтийн тээврийн автобус зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг ба Япон Улсын “Маружёо” компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу Баян хайрхан хоорондын замын 456-457км-т 300 метрийн бага радиустай тахирт М-01 бэхэлгээг 2018 оноос тавьж туршиж байна.

Түүнээс гадна ЖАЙКА ОУ-ын байгууллагын техникийн туслалцааны хүрээнд “Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийг 2019 оноос амжилттай хэрэгжүүлж байна.

Цаашид Монгол Улсын төмөр замын системийн хэмжээнд бага радиустай тахирт ашиглах М-01 маягийн бэхэлгээг их хэмжээгээр хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах, хамтран ажиллах саналтай байгаагаа уулзалтын төгсгөлд дэд сайд Л.Халтар илэрхийлсэн гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.

Бусад мэдээ

ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООСНООС ХОЙШ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 1.1 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ

ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООСНООС ХОЙШ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 1.1 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ

Засгийн газар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож

Хувийн хэвшил асуудлыг гаргаж тавьдаг, төр дэмжиж, албажуулдаг реформ руу шилжье

Хувийн хэвшил асуудлыг гаргаж тавьдаг, төр дэмжиж, албажуулдаг реформ руу шилжье

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлц

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.