fitness
  • 315 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-27

Монголбанк нь дараах шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг үнийн санал ирүүлэхийг ирүүлэхийг урьж байна. Үнийн саналыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагаас өмнө enkhsaikhan.o@mongolbank.mn болон Монголбанкны бичиг хэрэгт ирүүлнэ үү. 

Монголбанкны Б байр, Д байрнуудад газардуулгын систем шинэчлэх ажлын даалгавар:

Монголбанкны 2 барилгын хуучин газардуулгын эсэргүүцэл хэмжих. Газардуулгын эсэргүүцлийг хэмжихдээ цахилгаан байгууламжийн дүрмийг баримталж ажиллах. Газардуулгын эсэргүүцэл хэмжих ажлыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэх ба хэмжилтийн ажлын технологи нь аюулгүй найдвартай байдлыг хангах ёстой.

Шинээр хийх газардуулгын гадас нь ган электрод гадуураа зэс бүрмэлтэй 17.2 мм2 хөндлөн огтлолтой, 1500мм урттай байх.

Газардуулгын гадас хоорондын зай 3000мм-ээс багагүй байх.

Газардуулгын ган электродыг 500-700мм ухаж суулгах.

Газардуулга утас нь сүлжмэл зэс бүрээстэй, 50мм2 хөндлөн огтлолтой  ган тороосон утас байх.

Шинээр суулгасан газардуулгыг барилга тус бүрийн цахилгааны ерөнхий самбарт холбох ба дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох ажилтнаас зааварчилгаа авах.

Бусад нэмэлт мэдээллийг холбогдох техникийн ажилтнаас авах.

Ажлыг гүйцэтгэж дууссаны дараа түүнийг иж бүрдэл, ажиллагаанд оруулж ажилтанд актаар хүлээлцэх.

Бусад мэдээ

Орон сууцаа дулаалснаар байрны насжилт 30 жилээр нэмэгдэнэ

Орон сууцаа дулаалснаар байрны насжилт 30 жилээр нэмэгдэнэ

Угсармал орон сууцыг дулаалж шинэчлэх төсөл хэрэгжиж байна. Орон сууцаа дулаалснаар байрны насжилт 3

ГССҮТ-ИЙН ЭМЧ НАР ТӨРД ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЭВ

ГССҮТ-ИЙН ЭМЧ НАР ТӨРД ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан “Алтан гадас” одонго

Ариунзул С.
Ариунзул С.