fitness
  • 204 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-30

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Тэрээр өндөр насны тэтгэвэрт гарах болсон, гэр бүлийн гишүүнээ асрах шаардлага үүссэн тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Түүнийг 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон билээ.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлд Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх зохицуулалтыг тусгасан байдаг. Тодруулбал, дээрх хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Цэцийн гишүүн эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасан байдаг.

Бусад мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярив

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй э

Монголын Засгийн газар 2026 он хүртэл өр төлөлтгүй

Монголын Засгийн газар 2026 он хүртэл өр төлөлтгүй

Нийтлэлч У.Оргилмаагийн Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдлын талаар бичсэн нийтлэлийг хүргэж бай

Ариунзул С.
Ариунзул С.