fitness
  • 356 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хельга Мариа Шмид бараалхав.

Талууд Монгол Улс, ЕАБХАБ-ын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ЕАБХАБ  дэмжиж, хамтран ажиллана гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийлэв. Хатагтай Хельга Шмид нь Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцож байна.

Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр 2012 онд элссэн юм.

Бусад мэдээ

Солонгосын “Юхан-Кимберли” компани Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулжээ

Солонгосын “Юхан-Кимберли” компани Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон тэргүүт

250 сая төгрөгийн үнэтэй автобуснууд дараах чиглэлд зорчино

250 сая төгрөгийн үнэтэй автобуснууд дараах чиглэлд зорчино

Парк шинэчлэлийн хүрээнд шинээр орж ирж буй эхний 100 автобусыг дараах чиглэлүүдэд явуулахаар төлөвл

Ариунзул С.
Ариунзул С.