fitness
  • 343 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-05

Монголын эдийн засгийн форум наадмын халуун өдрүүдийг урьтан Улаанбаатар хотноо болох гэж байна. Монголд зочлох жил болгон зарласан арга хэмжээний хүрээнд гаднын томоохон төлөөллийг урьж авчрах гэж хаа хаанаа хичээсэн нь анзаарагдаж байна.

Энэ жилийн хувьд урьд өмнөх эдийн засгийн чуулга уулзалтуудтай харьцуулахад маш өргөн хүрээнд, тун шинэлэг, жинхэнэ утгаараа эдийн засгийн форум болох магадлалтай хэмээн мэргэжилтнүүд урьдчилан таамаглаж байгаа билээ.

Одоогийн байдлаар энэ жилийн Эдийн засгийн чуулга уулзалтад Уолл Стрийтийн томоохон банкнууд болох JP Morgan, Goldman Sachs, Morgan Stanley, CITI, Barclays, HSBC зэрэг дэлхийд нэртэй томоохон хөрөнгө оруулагчид, нэр хүнд бүхий зээлдэгч байгууллагууд оролцох гэж байна. Нийт 150 орчим төлөөлөгчдийн дунд Рио Тинто группийн Төлөөлөн Удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Монголыг тоож харагдаж үзэгдэхээ байсан гаднын хөрөнгө оруулагчид, шинжээчид энэ жил зорин ирэх болсон нь өнгөрсөн гуравдугаар сард Оюутолгойн гүний уурхайг албан ёсоор нээсэнтэй шууд холбоотой гэж болно. Олон жил тодорхойгүй явж ирсэн хамтын ажиллагаа шуударч, талууд ойлголцож дэлхийд дөрөвдүгээрт орох том зэсийн уурхай Монголд ажиллаж эхлэх болсон нь дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг шууд татаж байна. Оюутолгойн төсөл бол Монгол Улсад хийгдсэн олон улсын хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд энэ цаг мөчид байдал газар дээрээ ямар байгааг нэг талаас гаднынхан тандан ирж байгаа нь тодорхой.

2010, 2011, 2012 оны үед гаднын хөрөнгө оруулагчид Монголыг маш ихээр сонирхож байсан нь мөн энэ төсөлтэй холбоотой бөгөөд бас сонирхохоо байж, эдийн засгийн форум нэр төдий үлдсэн нь бас л энэ төсөлтэй холбоотой байлаа. Одоо дэлхий эргээд Монголыг сонирхож байна. Олон улсын хөрөнгө оруулагчдад хэр таатай, хэлж ярьсандаа байж чаддаг эсэхийг дахин харах гэж байна. Наадмын энэ өдрүүдэд

хэн хэн ирэв, ямар асуудал ярилцаад буцав, бас бид өөрсдөө дэлхийд хэрхэн харагдах вэ гэдгээ анхаарах өдрүүд ирж байна.

Бусад мэдээ

Энэ оны гуравдугаар улиралд өрхийн дундаж орлого ₮2.2 сая байгаа бол зарлага нь ₮2.3 сая байна

Энэ оны гуравдугаар улиралд өрхийн дундаж орлого ₮2.2 сая байгаа бол зарлага нь ₮2.3 сая байна

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны гуравдугаар улирл

Ц.Алтансор: Сурагчдын дүрэмт хувцсыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Одоогоор 2,000 гаруй иргэн дэмжээд байна

Ц.Алтансор: Сурагчдын дүрэмт хувцсыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Одоогоор 2,000 гаруй иргэн дэмжээд байна

Сурагчдын дүрэмт хувцастай холбоотой асуудлаар ХҮН намын боловсролын салбарын мэргэжилтнүүд мэдээлэл

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.