fitness
  • 293 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-05

Улсын ерөнхий прокурорын газраас Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудалд шуурхай шалгалтыг явуулж буй. Тус шалгалтыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгээс 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3069 суралцагчид олгосон 230 тэрбум төгрөг, 941 суралцагчийн зээлээс чөлөөлөгдсөн үндэслэлийн шалгаж байгаа юм байна. Мөн улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий олны танил болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн эсэх, албан тушаалтнуудын зүгээс эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх, сургалтын мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан, мөнгө угаасан эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж буй аж.

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын газар

Бусад мэдээ

Нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтжээ

2023 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар Монгол орны нийт нутгийн есөн хувьд цасан бүрхүүлтэй байв

Энх-Амгалан: Сургалтын бүх түвшний хөтөлбөрийг шинэчлэх, хооронд нь уялдуулах асуудлыг Боловсролын хуулийн төсөлд тусгасан

Энх-Амгалан: Сургалтын бүх түвшний хөтөлбөрийг шинэчлэх, хооронд нь уялдуулах асуудлыг Боловсролын хуулийн төсөлд тусгасан

Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уулзалтад танилцуулга хийж, ерө

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.