fitness
  • 355 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-06

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдвал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавина гэв.

Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр "УИХ-ын нэр бүхий гишүүдээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан нь олон нийтийн дунд маргаан дагуулж байна. Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаач, ард иргэдийн санал бодлыг авч байх зарчим баримтлах ёстой. Иймээс энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталбал хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавина гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга Г.Занданшатарт санууллаа" гэж мэдээллээ.

Бусад мэдээ

Банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж, салбарын шинэчлэлийн талаар хэлэлцэв

Банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж, салбарын шинэчлэлийн талаар хэлэлцэв

“Монголд тавтай морил” уриан дор зохион байгуулж буй “Монголын эдийн засгийн чуулган-2023” амжилттай

Элсэлтийн шалгалтын бүртгэл маргааш дуусна

Элсэлтийн шалгалтын бүртгэл маргааш дуусна

Элсэлтийн шалгалтын бүртгэл маргааш буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цаг хүртэл үргэлжил

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.