fitness
  • 319 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-07

Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан. Өнөөдөр буюу хаврын чуулганы хаалтын өдөр боловсролын багц хуулийн төслийг эцэслэн батлах гэж байна.

Төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 6 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Түүнчлэн олон нийтийн анхааралд байсан төслийн 6.2 дахь хэсгийг “Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзсэн.

Ингээд Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хангаад байна. Боловсролын хуулийг багцаар нь өөрчилж байгаа анхны тохиолдол нь энэ юм гэж БШУЯ-наас мэдээлэв.

Бусад мэдээ

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ХУУЛЬ, ШИЙДВЭРҮҮД

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ХУУЛЬ, ШИЙДВЭРҮҮД

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хууль, шийдвэрүүдийг багцлан хүргэж б

“Нүүрс худалдан авагч талд давуу байдал үүсч, жолоочид ажилгүй болох эрсдэлтэй байна”

“Нүүрс худалдан авагч талд давуу байдал үүсч, жолоочид ажилгүй болох эрсдэлтэй байна”

Энэ сард танилцуулсан Засгийн газрын 362-р тогтоолоос шалтгаалж, 22 мянган жолооч, 6000 туслах ажилт

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.