fitness
  • 293 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-19

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах арслантай гүүрийг буулгаж, шинээр барих зураг төслийн ажилд тендер зарласан байна. Тодруулбал, Арслантай гүүрийн шинэчлэлт, холбоос замын зураг төслийн тендер энэ сарын 26-нд дуусах аж.

Нийт 120 сая төгрөгийн үнэ бүхий зураг төслийг шалгаруулах бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь нийслэлийн хөрөнгө оруулалт.

Сүбаатар дүүргийн 1, 8 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1, 6 дугаар хороонд хийгдэх гүүр буулгаж, шинээр барих, холбоос замын зураг төслийн саналыг цахимаар авч байгаа бөгөөд хялбаршуулсан зохицуулалттай. Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу хосолмол үнэлгээний аргаар шалгаруулалт хийх юм.


Бусад мэдээ

Иений ам.доллартой харьцах ханш 2022 оны XI сараас хойших доод түвшинд хүрчээ

Иений ам.доллартой харьцах ханш 2022 оны XI сараас хойших доод түвшинд хүрчээ

Иений ханш ам.долларын эсрэг суларч, спот ханш нь 140-ийг давсан нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хо

"Хаягжуулалт нийслэлийн тулгамдсан асуудал болоод байна"

"Хаягжуулалт нийслэлийн тулгамдсан асуудал болоод байна"

Нийслэлийн хэмжээнд хаягийн системийг 2018 онд гүйцэтгэсэн боловч ашиглах боломжгүй нөхцөл байдал үү

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.