fitness
  • 299 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-24

Улаанбаатарт өчигдөр хүчтэй аадар бороо орж, зарим байршилд зам эвдэрсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт өчигдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо буюу Уулын замын Богинын амын харалдаах байршилд газар дээр нь ажиллалаа. Уг байршилд үерийн улмаас авто зам эвдэрч, мөн нурах эрсдэл үүсээд буй. "Борооны улмаас Богинын амын харалдаа авто зам эвдэрч, нурах эрсдэл үүссэн. Замын эвдрэлийг засах ажил шөнө үргэлжилнэ. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч буй. Хан-Уул дүүргийн хэмжээнд 48 барилга руу ус орсон, одоогоор есөн помпоор соруулж байна. Цаашид помпын тоог нэмнэ. Ер нь бороо их орсон үед Туул голын эрэг дагуу барьсан барилгуудын зоорийн давхар руу ус нэвчих нь ихэссэн" гэсэн юм.

Нөхцөл байдлыг тогтворжуулах арга хэмжээ яаралтай авч, цаг үеийн мэдээллийг шуурхай хүргэн ажиллахыг Хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгосон хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусад мэдээ

ЗТХ-ийн сайдад хамаарах 147 төсөл үр дүнд хүрсэн гэж дүгнэжээ

ЗТХ-ийн сайдад хамаарах 147 төсөл үр дүнд хүрсэн гэж дүгнэжээ

Зам тээврийн, хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас бодлогын баримт бичг

ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ БУСДАД ХУДАЛДААЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАЖ БАЙНА

ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ БУСДАД ХУДАЛДААЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Гадаад улсын иргэдтэй үгсэн тохиролцож, гэр бүлийн хараа хяналт сул охид, эмэгтэйчүүдийг “Nandia nan

Ариунзул С.
Ариунзул С.