fitness
  • 500 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-28

Аяллаар явж байсан 30 настай, эрэгтэй Чулуутын хавцлаас унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Чулуутын хавцал гэдэг газар Улаанбаатар-Архангай чиглэлд аялж явсан 30 настай, эрэгтэй Чулуутын хавцлаас хөл алдан унаж, сураггүй болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид өчигдөр 23:05 цагт хүлээн авч, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн багийнхан өнөөдөр 06:24 цагт уг хавцлаас цогцсыг олж, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. 

Иймд аялал зугаалгаар явж байгаа иргэд аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй явахыг зөвлөж байна. 

Бусад мэдээ

Маргаашаас эхлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 30-н хүртэл өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулна

Маргаашаас эхлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 30-н хүртэл өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулна

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс

“Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” аян эхэллээ

“Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” аян эхэллээ

Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан ү

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.