fitness
  • 347 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-28

Үерийн улмаас хохирсон иргэн, ААН-ийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр "УОК-оос аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг дарга нарт үерийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох албан бичгийг хүргүүлсэн байгаа. Тодруулбал Засгийн газраас баталсан үнэлгээний журмын дагуу хохирлын үнэлгээг хийгээд УОК-т танилцуулах үүргийг өгсөн.Үерийн улмаас учирсан хохирлын үнэлгээг гаргах ажил тухайн засаг захиргааны нэгжид үргэлжилж байна.Эхний ээлжид стратегийн ач холбогдолтой зам дагуу нурсан гүүрнүүдийг сэргээн засварлах хөрөнгийг шийдвэрлэсэн.

Үерийн улмаас иргэд, ААН-д учирсан хохирлын үнэлгээний эцсийн тайлан гарсны дараа УОК Засгийн газарт танилцуулаад ямар байдлаар хохирлыг барагдуулах талаар нарийвчилсан мэдээлэл гарна.

ААН, байгууллага бүрийн хохирлыг Засгийн газар, УОК-ын түвшинд төсвийн мөнгөөр барагдуулах нь хүндрэлтэй. Цаашид иргэд, ААН гамшгийн эрсдэлийн даатгалд зайлшгүй хамрагдах шаардлагатай.

Цаг уурын байгууллагын мэдээлэлд дурдсанаар сүүлд 86мм аадар бороо орсон нь гамшигт нөхцөл байдал үүссэн. Зөвхөн аадар бороо гэлтгүй өвөл цас зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн үед иргэд, ААН-үүд өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж даатгалд хамрагдах шаардлага гарч байна" гэв.

Бусад мэдээ

Г.Занданшатар: Хууль зүйн үндэсний хүрээлэн УИХ-ын дэргэд ажиллана

Г.Занданшатар: Хууль зүйн үндэсний хүрээлэн УИХ-ын дэргэд ажиллана

Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгана гэсэн яриа олны анхаарлын төвд ороод байна. Тэгвэл “Ху

Ерөнхий нарийн бичгийн дарга Х.К.Салазарт Итгэмжлэх захидлаа гардуулж өглөө

Ерөнхий нарийн бичгийн дарга Х.К.Салазарт Итгэмжлэх захидлаа гардуулж өглөө

Монгол Улсаас Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчи

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.