fitness
  • 361 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-29

Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үл хөдлөх хөрөнгүүдийг олон нийтэд нээлттэй зарж борлуулж байгаа билээ. 

Зээлийн эргэн төлөлтөд хураан авсан нийт 93 үл хөдлөх эд хөрөнгөөс нэг үйлчилгээний талбай, долоон орон сууц, 14 авто зогсоолыг 3.3 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан байна. 

Хөгжлийн банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг зарж борлуулах үйл ажиллагааны дагуу www.dbm.mn цахим хуудсанд ирүүлсэн саналуудыг хүлээн авч шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулж байгаа юм.

Цахим хуудсаар дамжуулж хүсэлт өгөхдөө тухайн сонирхож буй үл хөдлөх хөрөнгийн байрны дугаар, тоотыг зөв сонгох, 100 хувь бэлэн төлөлт болон арилжааны банкны зээлд хамрагдах замаар урьдчилгаа байршуулан худалдан авах тохиолдолд дансны хуулга, бусад нотлох баримтыг системд хавсаргаж оруулах шаардлагатай юм. Дараа нь худалдан авах хүсэлтийн дагуу холбогдох албаныхан эргэн холбогдоно хэмээн Хөгжлийн Банкнаас мэдээллээ. 


Бусад мэдээ

Х.Нямбаатар: Урт цагааны барилгыг нурааж ногоон байгууламж болгох уу, худалдааны төв барих уу гэдэгт иргэд саналаа өгнө үү

Х.Нямбаатар: Урт цагааны барилгыг нурааж ногоон байгууламж болгох уу, худалдааны төв барих уу гэдэгт иргэд саналаа өгнө үү

Хотын дарга Х.Нямбаатар Урт цагааны дахин төлөвлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.Тэрбээр "1960-1

Сонгуульд оролцох хүсэлтээ 60-аас доошгүй хоногийн өмнө СЕХ-нд хүргүүлнэ

Сонгуульд оролцох хүсэлтээ 60-аас доошгүй хоногийн өмнө СЕХ-нд хүргүүлнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зор

Ариунзул С.
Ариунзул С.