Чөлөөт бөхийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдыг тодруулах сорилго барилдаан боллоо. Барилдаанаар ДАШТ-д оролцох эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жингийн тамирчид тодорсон байна.
Тодруулбал эрэгтэй
- -57 кг: Занданбудын Занабазар - 2 дахь удаа
 - - 61 кг: Нармандахын Наранхүү - 2 дахь удаа
 - -65 кг: Төмөр-Очирын Тулга - 4 дэх удаа
 - -70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн - 2 дахь удаа
 - -74 кг: Олонбаярын Сүлдхүү - 2 дахь удаа
 - -79 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж - 2 дахь удаа
 - -86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ - 3 дахь удаа
 - -92 кг: Ганбаатарын Ганхуяг - 3 дахь удаа
 - -97 кг: Балтмөнхийн Бадамдорж - анх удаа
 - +125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл - 3 дахь удаа
 
Эмэгтэй
- -50 кг: Долгоржавын Отгонжаргал - 3 дахь удаа
 - -53 кг: Бат-Очирын Болортуяа - Г.Отгонжаргал нарын ялсан нь
 - -55 кг: Чинболдын Отгонтуяа - анх удаа
 - -57 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд - 2 дахь удаа
 - -59 кг: Хүрэлхүүгийн Болортуяа - 3 дахь удаа
 - -62 кг: Пүрэвдоржийн Орхон - 2 дахь удаа
 - -65 кг: Түвшинжаргалын Энхжин - 2 дахь удаа
 - -68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - 3 дахь удаа
 - -72 кг: Энх-Амарын Даваанасан- 3 дахь удаа
 - -76 кг: Найгалсүрэнгийн Загардулам - 2 дахь удаа
 
Эмэгтэй -53 кг жинд хэн ДАШТ-д оролцохыг шигшээ багийн цугларалтын үеэр шийдэх аж.
Чөлөөт бөхийн 2023 оны ДАШТ Сербийн нийслэл Белград хотод есдүгээр сарын 16-24-ний хооронд болно.