fitness
  • 585 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-01

Хан Тайшир уулын аймгийн 100 жилийн ойн баярын хурал эхэллээ. Хуралдааны эхэнд  Монгол  Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа. Энэ удаад  Говь-алтай аймгийн уугуул 13  иргэнд төрийн шагнал  олгосон юм. Тодруулбал, Монгол  Улсын Хөдөлмөрийн баатар цолоор  Говь-Алтай аймгийн  Халиун сумын ахмад малчин Туваанжавын Гантөмөрийг,

Ардын багш цолоор Говь-Алтай аймгийн Бигэр сумын  Эрүүл мэндийн төвийн их эмч асан   Лхамцэрэнгийн Бордухыг шагналаа. Мөн

Монгол Улсын Гавьяат цолоор  Говь-Алтай аймгийн  Тонхил сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Д.Батсүрэн 

Дэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Б.Баатардагва

Есөнбулаг сумын  ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш У.Энхтуяа

Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш  Б.Тэгшбүрэн нарыг  шагналаа. Түүнчлэн 

Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан цолоор Гавь-Алтай аймгийн Чандмань сумын Эрүүл мэндийн төвийн их эмч асан Ц.Цэрэндагвыг

Хөдөө аж ахуйн Гавьяат ажилтан цолоор Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн газрын удирдах газрын  дарга асан Р.Цогтбаатарыг

Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цолоор Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ахмад  настан Т.Энхжаргал, “Банд трейд” ХХК-ийн зөвлөх Д.Лхагвасүрэн нарыг

Үйлчилгээний Гавьяат ажилтан цолоор  Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын ахмад настан Я.Жүгдэр 

Байгаль орчны Гавьяат ажилтан цолоор  Говь-Алтай аймгийн Шарга сумын ахмад настан Р.Дагвадоржыг 

Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ахмад настан Т.Батмөнх нарыг шагнав.  Шагнал гардуулах ёслолд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Бямбажаргал нарын албаны хүмүүс байлцсан юм.

Бусад мэдээ

Улсын хэмжээнд 3.6 сая мал төллөжээ

Улсын хэмжээнд 3.6 сая мал төллөжээ

Улсын хэмжээнд оны эхний нийт эх малын 77.5 хувь буюу 23.2 сая эх мал үүнээс 81.0 мянган ингэ, 1.3 с

Хушхан, Цөмөөхэй брэндийн ажилчид Хуш мод тарих өдөрлөгийг зохион байгууллаа

Хушхан, Цөмөөхэй брэндийн ажилчид Хуш мод тарих өдөрлөгийг зохион байгууллаа

“Норд Роуд” ХХК-ийн Хушхан брэнд болон “Их Үрчин” ХХК-ийн Цөмөөхэй брэндийн ажилчид хамтран Хүрэл то

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.