fitness
  • 508 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-03

Орхон аймаг, Эрдэнэт хотын дулааны төв шугамын нэвтрэх чадварыг сайжруулах зорилгоор 700-ын диаметртэй шугамаар өргөтгөж байгаа ажээ.

Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцаас хотын төв хүртэлх 3,5 километрийн урттай ил төв шугамын өргөтгөлийн ажил өнөөдрийн байдлаар 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Улсын төсвийн 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж буй уг ажил энэ намар бүрэн дуусна.  Ингэснээр шинээр баригдаж байгаа орон сууц, барилга обьектуудын дулаан хангамж сайжрах, хотыг найдвартай дулаанаар хангах боломж бүрджээ.

Энэхүү дулааны төв шугамын өргөтгөлийн ажил нь ШУТИС-ийн багш нар Эрдэнэт хотын дулаан, цэвэр усны шугамын гидравлик тооцоололд хийсэн судалгааны дүгнэлтийг үндэслэн хийгдэж байгаа ажээ.

Аймгийн Засаг дарга С.Батжаргал хэлэхдээ: “Хотын өргөжин тэлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газар доорх “хот”-ынхоо нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж, цаашид хотоо хэрхэн өргөжин тэлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа”  гэдгийг онцолж байв.

Бусад мэдээ

С.ЧИНЗОРИГ САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦ, ЦАЛИН ХӨЛСНИЙ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

С.ЧИНЗОРИГ САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦ, ЦАЛИН ХӨЛСНИЙ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг салбарын хүний нөө

Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламе

Ариунзул С.
Ариунзул С.