fitness
  • 317 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-08

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдөр болсон үерийн улмаас үүссэн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна.

"Хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт 22 байгууллагын 800 гаруй алба хаагч, 140 тээврийн хэрэгсэл, техниктэйгээр ажиллаж, өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдрийн 21:00 цагийн байдлаар нийт 230 айл өрх, 15 аж ахуйн нэгжийн хашаанд хуримтлагдсан 2,875 тонн лаг шаврыг 115 удаагийн тээвэрлэлтээр зөөж цэвэрлэн, 131 удаагийн тээвэрлэлтээр 2,575 м.куб дайргыг зөөж, үерийн даланг сэргээн босгож, өндөрлөх ажлыг зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 102 айл өрх, албан байгууллагын хашаа, зам зэрэг 61,000 м.кв талбайд гадна орчны халдваргүйжүүлэлтийг, гэр, байшин, үйлдвэр, үйлчилгээний нийт 51 байшин, барилгад 2,500 м.кв дотоод орчны халдваргүйжүүлэлтийг буюу нийт 63,500 м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийсэн" хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

зураг
 
Эх сурвалж: ОБЕГ
зураг
 
Эх сурвалж: ОБЕГ
зураг
 
Эх сурвалж: ОБЕГ
зураг
 
Эх сурвалж: ОБЕГ
зураг
 
Эх сурвалж: ОБЕГ
зураг
 
Эх сурвалж: ОБЕГ
зураг
 

Бусад мэдээ

Боомтод түшиглэсэн худалдааны хот Увсын Улаангом

Боомтод түшиглэсэн худалдааны хот Увсын Улаангом

Сүүлийн жилүүдэд хил залгаа ОХУ-ын БНТУ-ын иргэд аялал жуулчлал, худалдааны зорилгоор манай улсын Ув

Улаанбаатар хотод тарваган тахал өвчин бүртгэгдлээ

Улаанбаатар хотод тарваган тахал өвчин бүртгэгдлээ

Өнөөдөр тарваган тахал өвчний нэг тохиолдол нийслэлд бүртгэгджээНэгдүгээр хавьтлын таван хүнийг тусг

Ариунзул С.
Ариунзул С.