fitness
  • 305 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-10

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа Хөвсгөл нуур Дүбэрлэг уул, Жиглэгийн давааны орчим зохион байгуулагдаж байна.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр удирдуулсан ажиллагааны баг Дүбэрлэг уул нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн шатахуун тээврийн 57-07 АЧ улсын дугаартай чиргүүл, Жиглэгийн давааны ам нуурын эргээс 1.4 километрийн зайд 54 метрийн усны гүнд живсэн 6 тн шатахуун тээврийн автомашины ёмкостийг илрүүлж, тус тус татан гаргалаа.



Татан гаргасан шатахууны савнуудад нийт 12 тонн шатахуун (шатах тослох материал) байсныг нуурт алдагдахаас сэргийлж, аюултай бохирдлыг Хатгал тосгоны Цэвэрлэх байгууламжийн тусгай цэгт тээвэрлэн хүргэж, зохих журмын дагуу аюулгүй болголоо.

Тухайн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслүүдийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа үргэлжилж байна. 



Бусад мэдээ

АТГ иргэдээс үндэслэлгүйгээр хураамж авч байсныг тогтоов

АТГ иргэдээс үндэслэлгүйгээр хураамж авч байсныг тогтоов

Авлигын эсрэг хуульд заасны дагуу төрийн байгууллага, албан тушаалтны иргэдээс үндэслэлгүйгээр төлбөр, хураамж авахаар тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ АТГ авч ажилладаг.

Г.Даваадалай "Харш" хамтлагийн дууг шинэчлэн дуулжээ

Г.Даваадалай "Харш" хамтлагийн дууг шинэчлэн дуулжээ

“The Voice Of Mongolia” шоуны гурав дахь улирлын ялагчаар “Хурд”-ын Д.Отгонбаярын багийн оролцогч Г.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.