- "Amsterdam Masters"-ын эрх олгох "Sukhbaatar 2023" Challenger амралтын өдрөөр болно
 - Тэмцээнд Монголын 5 баг оролцоно
 
3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээн "Amsterdam Masters"-ын эрх олгох "Sukhbaatar 2023" Challenger энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Наймдугаар сарын 12-ны 12:00 цагаас 13-ны 19:00 цаг хүртэл Үндэсний соёл амралтын хүрээлэнд үргэлжлэх тэмцээнд Монголын таван баг өрсөлдөнө.
Дэлхийн чансааны 7-т бичигдэж буй Ulaanbaatar MMC Energy баг C хэсгийг тэргүүлэн тоглох бол чансааны 15 Sansar MMC Energy баг мөн С хэсэгт хүч үзэх юм.
Харин үлдсэн Zaisan MIGdaatgal, Zavkhan SAINSCORE, Amgalan багууд урьдчилсан шатанд өрсөлдөж хоёр нь хэсгийн шатанд тоглох эрхтэй авах учиртай.
Мастерсын эрхийн төлөө тоглохоор дэлхийн чансааны 3-т бичигддэг Бельгийн Antwerp TOPdesk, #6 Хятадын Beijing, #19 Wuxi, Wuhan, #12 Futian, #9 АНУ-ын Miami, #13 Францын Paris, Филиппиний Cebu Chooks багууд Монголд ирнэ.
ХЭСГИЙН ШАТНЫ УЧРАА
А хэсэг
- Antwerp TOPdesk
 - Wuxi
 - Wuhan
 
В хэсэг
- Beijing
 - Paris
 - Урьдчилсан шат 1
 
С хэсэг
- Ulaanbaatar MMC Energy
 - Sansar MMC Energy
 - Урьдчилсан шат 3
 
D хэсэг
- Miami
 - Futian
 - Cebu Chooks
 
МОНГОЛ БАГУУДЫН БҮРЭЛДЭХҮҮН
Ulaanbaatar MMC Energy
- Даваасамбуугийн Дэлгэрням
 - Марко Дугосия
 - Энхбатын Дөлгөөн
 - Стив Сер
 
Sansar MMC Energy
- Ариунболдын Ананд
 - Чулуунбаатарын Ихбаяр
 - Насанбатын Мөнхчөдөр
 - Онолбаатарын Энхбаатар
 
Zaisan MIGdaatgal
- Батсайханы Алтангэрэл
 - Мягмарсүрэнгийн Өлзий-Орших
 - Мягмарсүрэнгийн Өлзийбат
 - Нямдоржийн Ганбаатар
 
Zavkhan SAINSCORE
- Баянзулын Бат-Эрдэнэ
 - Баярсайханы Энхсайхан
 - Энхтайваны Цэрэнбаатар
 - Готовын Цэнгүүнбаяр
 
Amgalan
- Чингисийн Тэмүүлэн
 - Эрдэнэчимэгийн Энхтэмүүлэн
 - Гансүхийн Билгүүн
 - Ганцолмоны Болор-Эрдэнэ
 
ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:
2023.08.12
- 12:00. Zaisan MIGdaatgal - Amgalan
 - 12:35. Zavkhan SAINSCORE - Amgalan
 - 13:10. Zaisan MIGdaatgal - Zavkhan SAINSCORE
 - 14:05. Antwerp TOPdesk - Wuhan
 - 14:30. Beijing - Урьдчилсан шат 1
 - 14:55. Ulaanbaatar MMC Energy - Урьдчилсан шат 2
 - 15:20. Miami - Cebu Chooks
 - 15:45. Antwerp TOPdesk - Wuxi
 - 16:10. Beijing - Paris
 - 16:35. Ulaanbaatar MMC Energy - Sansar MMC Energy
 - 17:00. Miami - Futian
 - 17:25. Wuxi - Wuhan
 - 17:50. Paris - Урьдчилсан шат 1
 - 16:15. Sansar MMC Energy - Урьдчилсан шат 2
 - 16:40. Futian - Cebu Chooks
 
2023.08.13
- 15:00. А1 - C2
 - 15:25. D1 - B2
 - 15:50. B1 - D2
 - 16:15. C1 - A2
 - 16:45. А1/C2 - D1/B2
 - 17:15. B1/D2 - C1/A2
 - 18:10. Финал