fitness
  • 542 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-15

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилт, үерийн дараах цэвэрлэгээ, барилгын хяналт шалгалтын талаар хэлэлцсэн байна.

НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээлснээр нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 25 чиглэлээр 658 арга хэмжээ хэрэгжүүлэхээс гүйцэтгэл 72 хувьтай. 30 агуулахад 66 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлжээ.

Төвийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын суурийн нүх ухаад удаан хугацаанд орхисон 104 байршил байгаа аж. Үүнээс нь 88 нь “А” даалгавартай бол 16 нь “А” даалгаваргүй. Барилгын ажил хийгдэж буй 197 байршлын 751 объектод хяналт шалгалт хийхэд 117 зөрчил илэрчээ.

Барилгын суурь зөвшөөрөлгүй ухсан бол нүхийг булж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, цаашид ногоон байгууламж болгох асуудал яригджээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.