fitness
  • 342 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-18

Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын “Эксим" банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийн хүрээнд хийгдэх 3 багц ажлын зээлийн дэд гэрээг үзэглэлээ.Дэд зээлийн гэрээг байгуулснаар:

  • Монгол улсын Засгийн газар 2016 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Эксим” банктай байгуулсан 1.0 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах,
  • EPC-02 болон EPC-03 багц ажлын гэрээний үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг дахин 7 жилээр сунгах,
  • Богино хугацаанд их хэмжээний төлбөр төлөх байсан төсвийн дарамтыг бууруулах юм.

EPC-02 болон EPC-03 багц ажлын гүйцэтгэгчийн гэрээг баталгаажуулж, гүйцэтгэгч компаниудын санхүүжилтийг олгож эхэлснээр Монгол улс БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд стратегийн өндөр ач холбогдол бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”саадгүй үргэлжлэх зэрэг давуу талууд бий болж байна.

Бусад мэдээ

УЛААНБААТАР ХОТЫН 384 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАРИЛДААН БЯМБА ГАРАГТ БОЛНО

УЛААНБААТАР ХОТЫН 384 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАРИЛДААН БЯМБА ГАРАГТ БОЛНО

Аравдугаар сарын 27-ны Баасан гарагт 11:00 цагаас сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаантай.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хална

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хална

Цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.