fitness
  • 247 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-21

БНХАУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр  Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц хийхээр болсон. Эдгээр нүхэн гарцаар том оврын машин, нийтийн тээврийн автобус чөлөөтэй зорчих боломжтой юм. Мөн ус зайлуулах систем, явган болон дугуйн замыг цогцоор нь шийднэ. Тус нүхэн гарцууд ашиглалтад орсноор авто зам төмөр замтай огтлолцохгүй болж, галт тэрэгний хөдөлгөөнөөс шалтгаалсан зохиомол ачаалал байхгүй болно. Төслийн нэгдүгээр байршил буюу Таван шар, төмөр замын 396 дугаар гарам дахь нүхэн гарцын бүтээн байгуулалтын байршилд Хотын дарга ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хот голоороо төмөр замаар тусгаарлагддаг. Энэ нь тодорхой хэмжээгээр замын хөдөлгөөний ачаалал үүсгэдэг. Судалгаагаар авто замтай огтлолцсон төмөр замын гармуудаас болж өдөрт 120-160 минутын хугацаанд тухайн хэсгийн хөдөлгөөн зогсдог. Уг зохиомол ачааллыг шийдэх чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт бол энэхүү нүхэн гарц юм хэмээлээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захиралЧ.Батзориг:

-Улаанбаатар хотод анх удаа шинэ технологи ашиглан уг бүтээн байгуулалтыг хийж байна. Галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр тулаас хийж, нүхэн гарцын ажлыг гүйцэтгэнэ гэсэн үг. Наймдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод ашиглаж байгаа хамгийн хүнд даацын галт тэргийг энэ хэсгээр явуулж, туршилт хийнэ. Туршилт амжилттай болбол түр байгууламж доор арматур зангидаж, бетон угсран, нүхэн гарцын угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Газар чөлөөлөлтөд асуудал тулгарч байгаа. Зарим аж ахуйн нэгж тогтоосон үнэлгээнээс хэд дахин өндөр өртгөөр газраа санал болгож байна. Хэрэв газар чөлөөлөлтөө хугацаа алдалгүй хийж чадвал эхний гурван байршлын хийцлэл 2024 оны дөрөвдүгээр сард дуусах төлөвтэй байгаа гэв.


Бусад мэдээ

2024 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр хэвээр үргэлжлүүлэн олгоно

2024 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр хэвээр үргэлжлүүлэн олгоно

Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт (2023.09.29) 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Мон

С.Бямбацогт: Авто замын санд ашиг сонирхлын зөрчилтэй зүйл байхгүй. Сангийн мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай

С.Бямбацогт: Авто замын санд ашиг сонирхлын зөрчилтэй зүйл байхгүй. Сангийн мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт авто замын сангийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Е

Ариунзул С.
Ариунзул С.