fitness
  • 523 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-21
  • Тус тэмцээн гүйлт, усанд сэлэлт, дугуйн гэсэн гурван төрөлд зохиогддог
  • Дэлхийн 55 гаруй оронд "Ironman" триатлоны тэмцээнийг зохион байгуулж байна
  • Дани улсад зохиогдсон тус тэмцээнийг дуусгасан анхны Монголчууд болов

Дэлхийн Триатлоны Холбооноос зохион байгуулдаг “Ironman” гурван төрөлт тэмцээнд Монгол залуус амжилттай оролцлоо.

Тодруулбал энэ сарын 17-21-ний өдрүүдэд Дани улсын Копенгаген хотноо “Ironman” олон улсын триатлоны тэмцээн зохиогдов. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Н.Дөлгөөннаран, Б.Сүбээдэй нар оролцсон бөгөөд тэмцээнээ дуусгасан анхны Монголчууд болсон байна.

Тус тэмцээн нь усанд сэлэлт, гүйлт, дугуйн гэх гурван төрөлд явагддаг бөгөөд энэ жил 2000 орчим тамирчин оролцсоноос 755, 1244-р байруудад тус тус оржээ.

“Ironman” тэмцээн нь анх 1978 онд Хавай аралд, зөвхөн гүйлтийн төрлөөр эхэлж байжээ. Өдгөө 45 дахь жилдээ зохиогдож байгаа тус тэмцээн дэлхийн 55 гаруй оронд зохиогдож байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.