fitness
  • 284 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-31

Эдийн засаг, хөгжлийн яамнаас албан хаагчдадаа зориулан зохион байгуулж буй “ХӨГЖЛИЙН ЦАГ” нээлттэй цуврал хэлэлцүүлгийн зургаа дахь дугаарт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит оролцлоо.

Тэрээр олон улсын харилцаа, хөгжлийн бодлогын чиглэлээр Индонези, Лаос, Зүүн Тимор зэрэг улсуудад ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр Австрали Улсын өнгөрөгч 8 дугаар сард зарлаад буй “Австралийн олон улсад баримтлах хөгжлийн бодлого”-ын талаар танилцуулахын зэрэгцээ бодлого, төлөвлөлт, олон улсын хандлагын талаар хэлэлцэн, сонирхолтой яриа өрнүүллээ.

Цаашид “Хөгжлийн цаг” цуврал хэлэлцүүлэгт олон улсын байгууллагуудын төлөөлөл, хөгжлийн судлаачдыг урьж, хувь хүний болон улс орны хөгжлийн тухай хэлэлцэнэ хэмээн ЭЗХЯ-наас мэдээлэв.

Бусад мэдээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний аблаци эмчилгээг амжилттай нэвтрүүлэв

Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний аблаци эмчилгээг амжилттай нэвтрүүлэв

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь 2020-2024 оны стратеги бодлогын хүрээнд “ЗҮРХНИЙ ТӨВ”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс, зүрхний мэс засал, эрчимт эмчилгээний нэгжүүд болгон төрөлжүүлэн эмнэл зүйн үйл ажиллагаагаа явуулж байна.

Хонжворт сугалааны орлогоос 40 хувийн татвар авна

Хонжворт сугалааны орлогоос 40 хувийн татвар авна

Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгыг энэ сарын 1-ний өдрөөс мөрдөж буй.Эн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.