fitness
  • 381 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-06


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өгөв:

-"Шувуу" ажиллагааг би ахалж байна. Хүмүүсийг гаднын орнуудаас авчрах ажлууд үргэлжилж байна. Бид өөрсдөө очоод шууд тэр хүмүүсийг авчрах эрхгүй. ЦЕГ-ын даргаар томилогдсон Т.Сүхболд энэ ажиллагааг ахалдаг байсан ч ЦЕГ-ын даргаар томилогдов. Орны хүнийг нь ойрын хугацаанд томилно.  

Би ирэх сард БНХАУ-д ажиллана. Тус улсаас манай улсын олон иргэнийг ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд хүлээлгэн өгөх болсон нь сайн  мэдээ юм. Анх удаа, нэг дор олон ялтан шилжүүлэн авах гэж байна. Тэд дандаа авлигын гэмт хэрэгтнүүд биш.

УИХ-ын тогтоолын төсөлд өгөх санал дүгнэлтийг өнөөдөр гаргав. Шүүхийн тухай хуулийг хоёр жил мөрдөж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийг энэ хуулиар хуульчилж, гишүүдийг нь ил тод бүрдүүлдэг тогтолцоо бүрүүлсэн.  Мөн Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуулийн байгууллага болгон байгуулсан. Хууль зөрчсөн бол шүүгчийг ажлаас халах нөхцөл бүрдсэн юм.

Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичгийн  төслийг бэлтгэлээ. Шүүхийн тухай хуультай уялдуулан энэ баримт бичгийг боловсрууллаа. Намрын чуулганаар УИХ-д өргөн барина. Олон улсын хөгжлийн чиг хандлагын дагуу бичсэн. Мөн шүү эрх мэдлийн салбарт цахим хөгжлийн ололтыг нэвтрүүлэхэд ихээхэн анхаарсан.

Олон төрлийн биш, нэг баримт бичигтэй болно. Шүүхийн захиргааны ажилтнуудыг хэрхэн бэлтгэх, хүний нөөцийг яаж бүрдүүлэх гэх мэт өргөн агуулгатай.

Мөн намрын чуулганаар Шүүх байгуулах хуулийн төслийг өргөн барина. Шүүн таслах үйл ажиллагаан хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тогтолцоонд суурилан шүүх үйлчилгээ үзүүлдэг. Цаашид энэ тогтолцоог өөрчилнө, иргэдэд шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэх боломжийг хангана. Хэрэг маргааны дагнасан шүүхийн тогтолцоог хадгална, халахгүй. Бид 30-аад жилийн турш социалист шүүхтэй байв. Маргааны төрлөөс хамаарч шүүхийн процесс хялбар болно. ШШГЕГ-ын бүтцийг мөн өөрчилнө. Намрын чуулганаар шүүх эрх мэдлийг ихээхэн өөрчлөх хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг өсгөх шаардлага бий.                

Нүүрсний хэргийн сонсголд хянан шалгагч, шинжээч томилно. Уул уурхай салбарын мэргэшсэн инженерүүд, маркшэйдэрүүдийг судалж байна. Маргааш түр хороо хуралдана. УИХ-ын зарим гишүүн гадаад томилолттой байна. Томилгооны дараа шинжээчид нотлох баримтуудтай танилцан, дүгнэлтээ гаргана. Арав эсвэл арваннэгдүгээр сард сонсгол болох болов уу.

Хэрэг нь шүүх рүү шилжсэн хүмүүсийг ч сонсголд оролцуулж, үгийг нь сонсоно. Сонсгол зохион байгуулж байгаа гол зорилго нь дахин хулгай гаргахгүй байх, засаглалаа сайжруулах юм. “ЭТТ” ХК-д тусгай зөвшөөрөл олгосноос хойших бүх цаг үеийг хамарсан шалгалт явуулна. Бүх талаас нь судлахаар төлөвлөж байна. “ЭТТ”-н бүрэн эрх төлөөлөгчийн ажиллах хугацаа хэзээ дуусахыг би мэдэхгүй байна. Хариуцсан сайд нь би биш. Ер нь бүрэн эрхт төлөөлөгч томилох нь зөв шийдэл биш. Бусад хөрөнгө оруулагчдын эрхийг зөрчих эрсдэлтэй. Ирэх оны эхээр бид авлигын үнэлгээгээ хийлгэнэ. Цаашид төр ямар бизнес хийж, ямрыг нь хийхгүй вэ гэдгийг хуулийн төсөлд тусгасан. Энэ хуулийг баталбал Оюутны холбооны  удирдлага шууд төрийн компанийн захирал болохгүй.

Бусад мэдээ

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар сэрүүхэн байна

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар сэрүүхэн байна

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө ба

Булган аймгийн Хөгжимт драмын театрыг найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит болголоо

Булган аймгийн Хөгжимт драмын театрыг найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит болголоо

Булган аймгийн ИТХ-ын ээлжит XVI хуралдааны шийдвэрээр Хөгжимт жүжгийн театраа Монгол Улсын Төрийн

Ариунзул С.
Ариунзул С.