fitness
  • 353 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-07

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн есдүгээр сарын 2-ноос 3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Армени Улсад болсон “Армений үндэсний мөнгөн тэмдэгт драмын 30 жилийн ой: Өнгөрснийг эргэцүүлэх, Шинэ дижитал эринийг удирдан жолоодох нь” сэдэвт Олон улсын дээд хэмжээний чуулганд оролцжээ.

Чуулганы хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Цаасан мөнгөнөөс Төв банкны дижитал валют руу, мөнгөний ирээдүй” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

зураг
 

Хэлэлцүүлгийн үеэр Армени улсын мөнгөн тэмдэгт драмын сүүлийн 30 жилийн хугацааны өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил, дэвшил, өнгөрсөн хугацааны сургамж болон шинэ тутам бий болж буй Төв банкны дижитал валют, түүнийг даган гарах сорилт, боломжуудын талаар мөн өргөн хүрээнд хэлэлцлээ.

Тус дээд хэмжээний чуулганд дэлхийн бусад улс орны Төв банк, Засгийн газар, Олон улсын санхүүгийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцсон байна. 


Бусад мэдээ

СЭЛБЭ СЭРГЭЛТИЙН 150 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 50 ТЭРБУМААР НЬ ҮЕРИЙН ДАЛАН БАРИХ САНАЛТАЙ БАЙНА

СЭЛБЭ СЭРГЭЛТИЙН 150 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 50 ТЭРБУМААР НЬ ҮЕРИЙН ДАЛАН БАРИХ САНАЛТАЙ БАЙНА

ХҮН намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээллээ.ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга “Өмнө нь цэвэр аг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц

Ариунзул С.
Ариунзул С.