fitness
  • 573 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-19

Прокурорын байгууллага 2023 оны 9 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 614 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар холбогдох газруудад 8 шаардлага хүргүүлжээ. 

Тухайлбал:

Булган аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд үйлдэгдсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралтыг 2023 оны 8 дугаар сарын байдлаар судалж,  энэ төрлийн зөрчилд төрийн албан хаагч холбогдсон тохиолдол цөөнгүй гарч байгаад дүгнэлт хийж, шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллах талаар тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газарт;
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л”, “Ч” шөнийн цэнгээний газруудад үйлдэгдсэн гэмт хэргийн гаралтыг 2023 оны 9 дүгээр сарын байдлаар судлахад, “Л” шөнийн цэнгээний газарт 39, “Ч” шөнийн цэнгээний газарт 14 гэмт хэргийн шинжтэй асуудал гарч, цагдаагийн байгууллагад шалгагдсан байна. Тиймээс согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмыг мөрдөх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар дээрх аж ахуйн нэгж байгууллагуудад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй аж. 

 

Э

Бусад мэдээ

Улсын шалгалтын үеэр төрийн өмчийн их, дээд сургуулийн номын санг 24 цагаар ажиллуулах үүрэг өгчээ

Улсын шалгалтын үеэр төрийн өмчийн их, дээд сургуулийн номын санг 24 цагаар ажиллуулах үүрэг өгчээ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “

Л.Оюун-Эрдэнэ: Энэ онд улсын төсөв нэг их наяд төгрөгөөр давах төлөвтэй байна

Л.Оюун-Эрдэнэ: Энэ онд улсын төсөв нэг их наяд төгрөгөөр давах төлөвтэй байна

Засгийн газар ХНХЯ, Боомтын хөгжил хариуцсан шинэ сайд нараа өнгөрсөн баасан гарагт томилов. Энэ үеэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.