fitness
  • 292 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-21

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан болж байна. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга М.Баяраа танилцууллаа.

Тэрбээр, Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 658 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр Тодруулбал, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, зуны их, урсгал засварын төлөвлөгөөнд 19 байршлын дулааны 28.1 км гол шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэхээр болсон. Өдгөө засвар, шинэчлэлийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин орон сууцны хорооллын дундах найман байршилд 3.6 км хос шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээс 93 хувьтай үргэлжилж буй.

Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангахаар УБЦТС ТӨХК урсгал засварын 2949, их засварын 110 нэр төрлийн 176 багц ажлыг төлөвлөсөн нь 90.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн иргэдийг ундны цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах ажлын хүрээнд нийт 32 нэр төрлийн ажил төлөвлөснөөс биелэлт 85.5 хувьтай хэрэгжиж байгаа. Мөн үерийн ус зайлуулах далан суваг, шугам сүлжээ, худаг, насос станцын засвар, нөхөн сэргээлтийн цэвэрлэгээний ажил 79.7 хувийн гүйцэтгэлтэй.

Харин нийслэлийн 2023 оны төсвийн тодотголоор 16 байршилд 9.2 км авто зам, замын байгууламжийн засварын ажил хийхээр төлөвлөсөн. Өдгөө 14 байршилд 8.51 км замын засвар шинэчлэлтийг бүрэн хийсэн бол хоёр байршилд 0.69 км авто замын ажил 90.4 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр төвийн зургаан дүүргийн 148 гудамж, замд 82,803 ам метр талбайн нүхэн эвдрэлийг засварлах ажил 87.4 хувьтай байна.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн халтиргаа гулгаа, цэвэрлэгээтэй холбоотойгоор Хот тохижилтын газар, дүүргүүдийн болон хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 6056 тонн бодис, 6235 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1296 тонн бодис, 3250 тонн давс нөөцлөөд байна. Нэмэлтээр 4760 тонн бодис, 2985 тонн давсны худалдан авах ажиллагааг хийж буй.

Боловсролын салбарт улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжаар 47 сургууль, 88 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн 25цогцолбор, гурван спорт заал, нэг дотуур байр буюу нийт 164 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар долоон сургууль, 16 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор ашиглалтад орж, цэцэрлэгийн орны тоог 3260, сургуулийн суудлын тоог 4760-аар нэмэгдүүлээд байна. Мөн Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийн барилгыг дулаалж байгаа. Харин эрүүл мэндийн салбарт өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр 190 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн бол хэрэгжилт 72 хувьтай байна гэлээ.


Бусад мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит "Өглөөний уулзалт"-аа шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, удирдлагуудтай хийж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит "Өглөөний уулзалт"-аа шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, удирдлагуудтай хийж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит "Өглөөний уулзалт"-аа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 8-нд бол дараах шийдвэрүүдийг гаргалаа

Ариунзул С.
Ариунзул С.