fitness
  • 276 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-27

Өнөөдөр Завханы нутгаар их цас орно.

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 09-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи  ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +10...+15 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр. +7...+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  +7...+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр +6...+8 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт  өдөртөө тогтвортой байна.

Бусад мэдээ

Нэгдүгээр сард 519.8 кг үнэт металл худалдан авлаа

Нэгдүгээр сард 519.8 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2023 оны 1 дүгээр сард нийт 519.8 кг үнэт металл худалдан аваад байна. Дархан-Уул аймаг д

Монгол, Хятад хоёр улсын эдийн засгийн орчин, хууль, хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулах форум болно

Монгол, Хятад хоёр улсын эдийн засгийн орчин, хууль, хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулах форум болно

"Худалдаачин үндэстэн-2023" анхдугаар форумыг "Дорнын түншлэл" бизнесийн зөвлөлөөс энэ сарын 11-нд з

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.