fitness
  • 300 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-27

Финланд улсаас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Лина-Кайса Микколаг Соёлын сайд Ч.Номин хүлээн авч уулзлаа.Уулзалтаар Соёлын яамнаас хэрэгжүүлж буй бодлого, хийж буй томоохон ажлуудаасаа товч танилцуулав. Финланд улстай музей, соёлын аялал жуулчлал болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломж өндөр байгааг илэрхийлж, Финландын “Creative Hub”-ын туршлагаас судлах саналтай буйгаа дурдлаа.

Мөн кино урлагийн салбарт хамтран ажиллах нөөц бололцоо байгааг онцолж, кино хамтарч бүтээх, энэ чиглэлийн баримт бичиг байгуулах санал гаргахад санал солилцжээ. Түүнчлэн  энэ оны арванхоёрдугаар сард манай улсад зохион байгуулагдах хүний эрхийн чиглэлээр туурвисан уран бүтээлүүдийг өрсөлдүүлэх “Хархорум олон улсын кино наадам”-д финланд уран бүтээлчдийн бүтээлийг нэр дэвшүүлэхийг урилаа.

Дээрх ажлуудын эхлэл болгож Монгол Улсын Кино Урлагийн зөвлөл Финланд Улсын “Film Foundation” байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор хоёр улсын кино урлагийн зөвлөл хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор цахим уулзалт хийх талаар санал солилцлоо.

Эх сурвалж: Соёлын яам

Бусад мэдээ

Элэгний D вирустэй иргэдийн эмчилгээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах тухай Засгийн газарт чиглэл өгөх тогтоолыг баталжээ

Элэгний D вирустэй иргэдийн эмчилгээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах тухай Засгийн газарт чиглэл өгөх тогтоолыг баталжээ

УИХ-ын Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны Мягмар гарагийн хуралдаанаар элэгний D вирусийн халдвартай

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА

Хүүхдийн төлөөх үйл хэргийг манлайлж, ирээдүй хойчийг бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.