fitness
  • 315 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-28

Айлчлалын үеэр ИБУИНХУ-ын Зэвсэгт хүчний сайд Жэймс Хиппи, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блит болон албаны бусад төлөөлөгчдийн хамт өнөөдөр Батлан хамгаалах яаманд зочилж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалалахын сайд Г.Сайханбаяртай албан ёсны уулзалт хийлээ. 



Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ИБУИНХУ-ын Зэвсэгт хүчний сайд анх удаа, Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн босгон дээр айлчлан ирж буйд баяртай байгаагаа уламжлаад, энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалах, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түүхэн ач холбогдолтой айлчлал болж байна гэдгийг онцлов.



Мөн “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хоёр улсын Батлан хамгаалахын харилцаа, цэргийн хамтын ажиллагаа олон чиглэлээр өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, цэргийн боловсрол, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв.



ИБУИНХУ-ын Зэвсэгт хүчний сайд Жэймс Хиппи Монгол Улсад айлчлан ирсэндээ сэтгэл өндөр байгаагаа хариу илэрхийлж, Батлан хамгаалах, цэргийн харилцаа, хамтын ажиллагааны санал санаачилгуудыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд цаашид идэвхжүүлэх, олон чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой гэдгийг тодотгов.



Эх сурвалж: БХЯ

Бусад мэдээ

Сургууль, цэцэрлэгийн барилгаас галын аюулгүй байдлын 4850 зөрчил илрүүлэв

Сургууль, цэцэрлэгийн барилгаас галын аюулгүй байдлын 4850 зөрчил илрүүлэв

Онцгой байдлын байгууллагаас хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан боловсролын байгууллагын барилга ба

Сүүлийн 14 хоногт согтуугаар автомашин барьж осол гаргасан 25 хэрэг бүртгэгдсэн байна

Сүүлийн 14 хоногт согтуугаар автомашин барьж осол гаргасан 25 хэрэг бүртгэгдсэн байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.