fitness
  • 254 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-29

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна. Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр хийгдэж буй 260 айлын орон сууцны хорооллын барилгын явцтай танилцлаа.
Уг төслийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 1,8 га талбайд Орхон аймаг болон “Эрдэнэт” үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд 27,4 тэрбум төгрөгөөр 5 блок 260 айлын орон сууц төслийг 2021-2023 онд хэрэгжүүлж байна. Барилгыг ашиглалтад оруулах комисс 2023 оны долдугаар сард В,D блок болох 104 айлыг ашиглалтад хүлээж авчээ. С блок нь 80 хувийн гүйцэтгэлтэй, А блок нь 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох аж.

Аймгийн ИТХ-аар батлагдсан “Орлогод нийцсэн орон сууцны журам”-ын дагуу 186 айлын орон сууцыг нэг м.кв-ыг нь 1.952.000 төгрөгөөр худалдах, 70 айлын орон сууцыг дахин төлөвлөлт болон түрээслэх нөхцөлөөр иргэдэд олгоно. Цаашдаа Эрдэнэт хотод 10 байршилд 7000 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Мөн Эрдэнэт хотын бохирын гуравдугаар коллекторын бүтээн байгуулалтын ажлын явцыг энэ үеэр Орхон аймгийн удирдлагууд танилцуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сард Орхон аймагт ажиллах үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийн дагуу хийгдэж буй ажил юм. Ариутгах татуургын 3-р коллекторын төв шугам татах ажлын 1-р үе шат зураг төсөл боловсруулалт хийгдэж, 2022 оны есдүгээр сараас ажлаа эхлүүлжээ. Одоо 50 хувьтай үргэлжилж байна. Уг өргөтгөл шинэчлэл хийгдсэнээр Эрдэнэт хотын дэд бүтэц сайжирч, гэр хорооллыг орон сууцжуулах төлөвлөлтүүд хэрэгжих бодит боломж бүрдэнэ.

Бусад мэдээ

Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгохоор болжээ

Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгохоор болжээ

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 19-20-нд болсон цаг агаарын аюулт үзэгдэл, түүний улмаас

Энэ онд "32" ялтан хорихоос өөр төрлийн ялаас оргон зайлсан байна

Энэ онд "32" ялтан хорихоос өөр төрлийн ялаас оргон зайлсан байна

Монгол Улсад шүүхээс оноож буй ялын 80 хувийг хорихоос өөр төрлийн ял эзэлж байна. Энэ нь улс орны эдийн засагт ч чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан хэллээ. Учир нь хорих ангид хоригдож буй нэг хоригдолд өдөрт 20 гаруй мянган төгрөг зарцуулдаг бол хорихоос өөр төрлийн ял оноосон ялтанд 14 мянган төгрөг зарцуулдаг гэх судалгаа байдаг аж.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.