fitness
  • 260 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-30

Сонгинохайрхан Нэгдсэн Эмнэлгийн их эмч Э.Өнөржаргал зөвлөгөөг хүргэж байна. 

Цус гэдэг бол хүний биеэр урсаж байгаа шингэн эрхтэн бөгөөд биемахбодид хүчилтөрөгчийг тээвэрлэж, бүхий л амин чухал эрхтнүүдийг хүчилтөрөгчөөр хангах үүрэгтэй. 

Цус өтгөрөх гэдэг нь цусны дүрст элементүүд нь ихсэж, шингэн хэсэг буюу сийвэн нь багасаж, эдгээрийн харьцаа алдагдаж, цусны зуурамтгай чанар ихсэхийг хэлдэг. Цус өтгөрөх нь нэг талаас цусны зуурамтгай чанар ихсэх, нөгөө талаас цусны өөх, тос, холестерин ихсэх үйл явц юм.  
 
Цус өтгөрөх нь яагаад аюултай вэ?
Цус өтгөрснөөр тухайн эрхтний цусан хангамж багасаж артерийн даралт ихсэх, бөөрний түүдгэнцрийн үрэвсэл зүрхний шигдээс, тархины цус харвалт, уушгины эмболи зэрэг амь насанд аюул учруулах эрсдэлийг дагуулдаг. 

Цус өтгөрөлтийн шалтгаанууд 
Тав тух алдагдаж ядрах, даарах, удаан зогсох, хэвтэх зэргээс хөдөлгөөнгүй байдал давамгайлах, нойр, хоолны дэглэм алдагдах, буруу хооллох, хордлого авах, тамхи татах, архуух, утаатай орчинд ажиллах, амьдрах, шингэн бага уух, ханиад хүрэх, хоолой өвдөх, хатги гарах зэрэг олон янзын шалтгаантай байдаг.

Ковидын дараах хүндрэлүүдээс хамгийн элбэг тохиолдож байгаа нь цус өтгөрөлт гэж ажиглагдсан. Ялангуяа архаг хууч буюу суурь өвчтэй, бие сул хүмүүс голдуу өртөж, хүндэрч байна. Угийн архаг хууч өвчтэй байсан суурин дээр цус нь өтгөрснөөр илүү хүндэрч нас баралтын тохиолдол багагүй гарсан. Цус өтгөрөлтийн шинж тэмдгүүд:

  • Толгой эргэх/өвдөх
  • Ядрах
  • Эрч хүчгүй болох
  • Арьс загатнах
  • Амьсгалахад хүндрэл учрах
  • Хараа муудах
  • Нүд бүрэлзэх
  • Цусны даралт ихсэх

Хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ? 

  • Өдөрт ердөө 4400 алхалт хийхэд амьдралыг 6 минутаар уртасгаж чаддаг. 
  • Суугаа ажил хийдэг хүмүүс дуртай дуун дээрээ 5 минут бүжиглэхэд  хүний сэтгэл санааны байдлыг дээшлүүлдэг. 
  • 30 хоногийн туршид эслэг өндөртэй үр тариан бүтээгдэхүүнийг хэрэглэхэд цус өтгөрөлтөөс бүрэн сэргийлэх боломжтой. Слава брэндийн 30 хоногийн жорыг барьж цусаа шингэлээрэй. 

Энэ бүгдийг өдөр бүрийн хэвшил болгоход ердөө л 5100 секунд шаардагдана.
  

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хориглов

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хориглов

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах саналыг

Б.Болор-Эрдэнэ: Сахлын татуурга, шүдний чигчлүүр гэх мэтчилэн жижиг зүйлээс ч элэгний вирус халдаж болно

Б.Болор-Эрдэнэ: Сахлын татуурга, шүдний чигчлүүр гэх мэтчилэн жижиг зүйлээс ч элэгний вирус халдаж болно

“Элэгний В, D вирустэй тэмцэгчид” ТББ-ын тэргүүн С.Дэлгэрмаа "Элэгний D вирусийн халдвар авсан хүмүү

Ариунзул С.
Ариунзул С.