fitness
  • 397 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-02

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул тариа ногоо цасанд дарагдах, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0...+5 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14..+19 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

Бусад мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: УЛСЫН ХЭМЖЭЭНД 70 ГАРУЙ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР БҮРТГЭГДСЭН БАЙНА

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: УЛСЫН ХЭМЖЭЭНД 70 ГАРУЙ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР БҮРТГЭГДСЭН БАЙНА

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2023.06.27/ Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэ

АНХААР: Томуугийн вакциныг 2-5 насныхан, жирэмсэн эх, ахмадууд өрхийн эрүүл мэндийн төвдөө хийлгэнэ үү

АНХААР: Томуугийн вакциныг 2-5 насныхан, жирэмсэн эх, ахмадууд өрхийн эрүүл мэндийн төвдөө хийлгэнэ үү

Хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжиж буйтай холбоотойгоор

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.