fitness
  • 459 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-02

ХҮН-ын гишүүн, хуульч О.Батхүү өнөөдөр Төрийн ордонд болсон хэвлэлийн хурлаар дараах мэдээллийг өглөө.

-БНСУ-ын хоёр захирал ирээд, өөрсдийнх нь хуучин, капитал засвартай, 1993 оны раам дээр угсарсан автобусаа шинэ гэж мэдэгдэв. ХҮН-ын Нийслэлийн бүлгийн гишүүд газар дээр нь очиж үзээд, “Хуучин автобусыг маш үнэтэй худалдан авчээ” гэдэг мэдээллийг тараасан. Гэтэл биднийг хуурамч мэдээлэл тараасан хэмээн шүүхэд өгнө гэв.Дэү нь аль хэдийнэ дампуурсан компани. БНСУ-д 50 тэрбум воны хохирол учруулжээ. Энэ компанийн үүсгэн байгуулагч авлига, хээл хахууль, мөнгө угаах, санхүүгийн луйврын  гэмт хэрэг үйлдсэн тул шоронд орсон. Манай хотын удирдлагууд дэлхийн хамгийн зартай луйварчинтай гэрээ байгуулжээ. Гэтэл өнөө компани нь Монголд ирээд, та нартай шүүхдэнэ гэж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. ХҮН-ын хуулийн ажлын хэсэг БНСУ-ын Прокурорт манай улс дахь ЭСЯ-аар дамжуулан гомдол гаргана. БНСУ-ын прокурорууд хуулиа маш сайн мөрддөг.

Гэрээний аль нэг тал дампуурвал гэрээ дэфолт буюу хүчин төгөлдөр бус болдог. Хотын захиргаа дампуурсан компанид 16 сая ам.доллар төлжээ. Үүнийг нэн даруй буцааж дуудах хуулийн үндэслэлтэй гэв.

Бусад мэдээ

Д.Амарбаясгалан: Яамдаас ирсэн саналын дагуу энэ жил зуны цагийн хуваарьт шилжихгүй

Д.Амарбаясгалан: Яамдаас ирсэн саналын дагуу энэ жил зуны цагийн хуваарьт шилжихгүй

Зуны цагийн хуваарьт шилжих асуудлаар ЗГХЭГ-аас мэдээлэл өглөө.ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Зуны

Автобусаар дэмий сэлгүүцээд явдаг оюутан гэж байхгүй

Автобусаар дэмий сэлгүүцээд явдаг оюутан гэж байхгүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.