fitness
  • 314 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-02

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулахаар болжээ. Уг ажлын хэсэг ногоон автобустай холбоотой үүсээд буй асуудалд өргөн бүрэлдэхүүнтэй, нарийн, мэргэжлийн түвшинд ажиллах юм байна.Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт “Энэ асуудал маш ойлгомжтой байгаа учраас Ерөнхий сайдад гурван албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг хүргүүллээ. Нэгдүгээрт, түгжрэлийн асуудал хариуцсан сайд, хоёрдугаарт, Нийслэлийн Засаг дарга, гуравдугаарт, гэрээг Тагнуулын ерөнхий газрын зөвлөмжийн дагуу нууцад оруулсан байгаа тул үүнийг шалгаад хууль бус гэдэг нь тодорхой болбол Тагнуулын Ерөнхий газрын даргыг огцруулах саналыг Ардчилсан намын зүгээс Ерөнхий сайдад тавьж байна” гэлээ.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ж.Энхбат “Би нийслэлийн иргэний хувьд сүүлийн 7 жил тасралтгүй шүгэл үлээж байгаа. Ногоон автобусны техникийн нөхцөлийг яагаад нууцад орсныг баталгаа, нотолгоотойгоор ил болгох ёстой гэдэгт инженер хүний хувьд шүгэл үлээсэн юм.

Шүгэл үлээсний үр дүнд ар гэр, хамаатан садан руу таних, танихгүй дугаараас залгаж, дарамталж, сүрдүүлж байна. Нялх хүүхэдтэй байж араа бодоорой, автомашин чинь шатна, хаана амьдардгийг чинь мэднэ шүү гэх зэргээр маш олон дарамт ирж байгаа. Шүгэл үлээгчийг эрх ашгийг хамгаалаач гэж Засгийн газраас хүсэж байна. АН-аас ажлын хэсэг гарч байгаад талархаж байна” гэв.

Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал “Эрх баригчид иргэдийн толгойг эргүүлж байна. Бид энэ автобуснуудыг худалдаж аваагүй, хүлээж аваагүй гэх зүйл ярьж байна. Автобусныхаа мөнгийг шилжүүлчихсэн шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгийг компанид төлчихсөн.

Сүхбаатарын талбай дээр автобусаа авчирч зарим иргэнд мөнгө төлж, шинэ автобус гэж хэлүүлж худал сурталчилгаа хийх гэж үзлээ. Монголчууд бүгд автомашины хамрыг сөхөж үзээд шинэ, хуучныг нь мэдчихдэг юм. Хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэхийн төлөө тууштай ажиллана” гэлээ.

Бусад мэдээ

Маргааш буюу Бямба гарагт СОНДГОЙ тоогоор төгссөн дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Маргааш буюу Бямба гарагт СОНДГОЙ тоогоор төгссөн дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2023 оны наймдугаар сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр энэ долоо хоногт гараад буй. Энэ арга хэмжээ нь түгжрэлийг багасгах зорилготойг албаныхан хэлсэн.

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 17-ны 13:00 цагт ибаримт

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.