fitness
  • 273 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-06

ХасБанкнаас Union Pay карт эзэмшигчдийнхээ дунд 8-р сарын 15-аас 9-р сарын 14-ний хооронд зарласан Universal studio-д хүргэх Union Pay картын урамшуулалт аяны азтан болсон харилцагч Б.Сэлэнгэ өнөөдөр ХасБанканд гэр бүлийн хамт хүрэлцэн ирж аяллын эрхийн бичгээ гардаж авлаа.

Азтан маань гэр бүлийнхээ хамтаар зөвхөн Universal studio resort төдийгүй Бээжин хотоор 6 өдрийн аялал хийх бөгөөд Централ Ази Трейвел мэргэжлийн туршлагатай аяллын компаниар дамжуулан явна.

Харилцагч Б.Сэлэнгэ шагналаа гардаж авах үеэрээ“ХасБанкаар дамжуулан цалингаа авдаг. Цалингийн карт маань Union pay карт учир Хөх хот руу явахдаа аваад явсан юм. Азтан болсон гэж сонсоод эхэндээ бүр итгэхгүй нөхрийгөө шалгаад өгөөч гэж хэлээд инээдэм болж байлаа. Хөх хотод байхдаа л Universal studio явж үзэх юм сан гэж нөхөртэйгөө ярьж байсан, ингээд азтан болсондоо маш их баяртай байна. Хүүтэй хамт 3-уулаа яваад сайхан дурсамж бүтээгээд ирнэ ээ.” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Ташрамд дурдахад, ХасБанк Union pay карт эзэмшигчдийнхээ дунд дахин нэг урамшуулал зарласан байгаа бөгөөд 10-р сарын 14-ний өдрийг дуустал Union pay картаараа БНХАУ-д төлбөр тооцоо хийх эсвэл онлайн худалдан авалт хийгээд 5-10% буцаан аваарай.

Хэрэв та Union pay картгүй бол яг одоо ХасБанкны дижитал банкаар захиалан, хүргүүлээд авах боломжтой.


Бусад мэдээ

10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын шөнийн цахилгааны тарифыг хөнгөлхөөр боллоо

10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын шөнийн цахилгааны тарифыг хөнгөлхөөр боллоо

Ирэх оны төсөвт улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн зардалд шаардагдах 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын урсгал зардалд суулгаж өгсөн.

Өнөөдөр 16:00 цагт газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх зарлан мэдээллийн дохио дуугарна

Өнөөдөр 16:00 цагт газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх зарлан мэдээллийн дохио дуугарна

Зарлан мэдээллийн дохиогоор газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль өнөөдөр 1

Ариунзул С.
Ариунзул С.