fitness
  • 266 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-06

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.

Тодруулбал Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 134 дүгээр цэцэрлэг нь анх 1985 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд ашиглалтын хугацаа урт, стандартын шаардлага хангахгүй болсон тул нурааж шинэ цэцэрлэг барих барилгын ажил болон гадна тохижилтын ажил бүрэн дуусаж ашиглалтад орлоо.

Цэцэрлэгийн барилга нь зоорьтой хоёр давхар ба хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, чийрэгжүүлэлтийн өрөө, ариун цэврийн өрөө, шүршүүр, агуулах, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Эм Эс Эл” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Энигма констракшн” ХХК нар тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Зураг
 
Зураг
Зураг
 
Зураг
Зураг
 
Зураг
Зураг
 
Зураг

Бусад мэдээ

Дулааны шугам задарснаас хөлдөх эрсдэлтэй байсан хотхоны халаалт иржээ

Дулааны шугам задарснаас хөлдөх эрсдэлтэй байсан хотхоны халаалт иржээ

БЗД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын хотхон"-ы дулааны шуг

Швейцарт болох Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд ерөнхий сайд оролцоно

Швейцарт болох Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд ерөнхий сайд оролцоно

Давосын гэж нэрлэгдсэн уг чуулганд энэ жил Монгол Улсаас ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох юм байна

Ариунзул С.
Ариунзул С.