fitness
  • 315 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-09

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2023 оны аравдугаар сарын 23, 24-ний өдрийн 10:00 цагт Төрийн ордны “Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оролцохыг урьж байна.

Сонсгол явуулах сэдэв:

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар ерөнхий хяналтын сонсгол.

Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэлийн ажиллагаа 2023 оны аравдугаар сарын 9-11-ний өдрийн 17:30 цаг хүртэл үргэлжилнэ.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогч, ажиглагчийн тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байрлуулна.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-131, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газар /Лавлах утас: 51-262165/

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу сонсголд оролцогчдын иргэний үнэмлэх үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

Бусад мэдээ

Монгол улс Татвар бүрдүүлэлтээр бусад улсаас өндөр буюу 27-рт байна

Монгол улс Татвар бүрдүүлэлтээр бусад улсаас өндөр буюу 27-рт байна

Татвар бүрдүүлэлтээр бусад улсаас өндөр буюу 27-рт байгаа ч татварын бодлого зөв байна гэсэн асуулта

У.Цогтбаяр: Эхнэрийнхээ гараас атгаж, хүүхдүүдээ тэврээд нойргүй хонож байна

У.Цогтбаяр: Эхнэрийнхээ гараас атгаж, хүүхдүүдээ тэврээд нойргүй хонож байна

Төв талбайд үргэлжилж буй жагсаалд идэвхтэй оролцож байгаа жүжигчин У.Цогтбаярын дүүгийн гэрийн хаал

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.