fitness
  • 237 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-11

Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г байгуулан хэрэгжүүлж байна. Уг гэрээний хэрэгжилтийн явц байдалтай танилцах уулзалт жил бүр болдог.

Энэ жилийн уулзалтын бэлтгэл ажлыг хангах, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчид туслалцаа дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллахаар байгуулагдсан салбар дундын хамтарсан багийн гишүүдтэй хийх уулзалт өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгуулагдлаа.

Уулзалтад салбар дундын хамтарсан багийн гишүүдээс гадна АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Мэтью Виллэмэйн, Ребекка Леснак, Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яамны төлөөлөгч Кристи Дохерти, М.Номинцэцэг нар оролцлоо.

“Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төсөл 2020-2024 оныг хүртэл хэрэгжинэ. “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийг Азийн сан, Дэлхийн зөн, ТББ-уудтай хамтран хэрэгжүүлж байна. 

2019 онд АНУ-ын баг Монголд ирж, төрийн, ТББ-ын болон олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөлийг тандан судалжээ. Хүн худалдаалахтай тэмцэх 4P (4Пи)-гийн зарчим гэж бий.    

  • Prosecution буюу хянан шийдвэрлэх ажиллагаа
  • Protection буюу хамгаалал
  • Prevention буюу урьдчилан сэргийлэх ажлыг нэгэн зэрэг хийх ёстой.
  • Эдгээрийг зангиддаг нь partnership буюу хамтын ажиллагаа.

Энэ төрлийн  хэргийг шалгахдаа хүүхдэд ээлтэй, хохирогч төвтэй, сэтгэцийн гэмтэлд суурилсан арга барилаар ажиллах хандлагатай болгох зорилт тавьжээ.   


Бусад мэдээ

Хүүхдийн мөнгийг нэгдүгээр сарын 18-нд олгоно

Хүүхдийн мөнгийг нэгдүгээр сарын 18-нд олгоно

2024 оны нэгдүгээр сарын тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь гарчээ.Энэ сард хүүхдийн мөнгөн тэтгэмжийг

БЗС-д шалгалт хийх, нээлттэй сонсгол явуулах саналыг 70 мянган хүн дэмжвэл УИХ хяналт шалгалт явуулах хуультай

БЗС-д шалгалт хийх, нээлттэй сонсгол явуулах саналыг 70 мянган хүн дэмжвэл УИХ хяналт шалгалт явуулах хуультай

Иргэн бол хүч залуусын санаачилга”-аас Боловсролын зээлийн сангийн талаар УИХ дээр хяналт шалгалт, н

Ариунзул С.
Ариунзул С.